ОХУ-ын тэрбумтан Олег Дерипаска Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор Монголд ирсэн үү

2017-05-05 12:25:42

ОХУ-ын тэрбумтан Олег Дерипаскаг Монголд ирсэн гэх яриа улс төрийн хүрээнд өрнөх болжээ. Ингэхдээ Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдож, манай руу жим мөр гаргасан хэмээн тайлбарлаж аж. Түүний хувьд өнгөрсөн хугацаанд “Базовий элемент” компаниараа дамжуулан Тавантолгойн орд газарт хувь эзэмших сонирхлоо удаа дараа илэрхийлж байсан бөгөөд 2006 онд тухайн үеийн ОХУ-ын Ерөнхий сайд В.Путинтай Монголд ирсэн байсан. Мөн 2014 онд В.Путины Ерөнхийлөгчийн хувиар хийсэн айлчлалд ч багтаж байсан удаатай.

Гэхдээ эдгээр айлчлалаар түүний Монголд дахь зочлолт өндөрлөдөг гэж үзэж болохгүй. Учир нь, нэгэн үед тэрбээр манай улсын банк санхүүгийн салбарт идэвхтэй хөрөнгө оруулалт хийх сонирхлоо илэрхийлсэн. Улмаар ОХУ-ын зуун хувийн хөрөнгө оруулалттай “Чингис хаан” банк-ийг түүнийг гэсэн мэдээлэл байдаг. Мөн даатгалын салбарт ч сонирхлоо илэрхийлсэн нь бий. Ямартай ч түүнийг “Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан Монголд ирсэн” гэх мэдээллийн мөрөөр тодруулахад тэрбээр албан ёсоор ирсэн нь үгүй гэнэ. Гэхдээ түүнийг орлохуйц тодорхой баг ирснийг үгүйсгэх аргагүй аж. Ийнхүү Оросын тэрбумтануудын тэргүүн эгнээнд бичигдэж, дэлхийн тэрбумтнуудын зиндаархалд дэвшсэн түүнийг Монголын Ерөнхийлөгчийн сонгуультай холбосон нь гэмгүй давхцал биш биз ээ. Иймд түүний тухай мэдээллээс товчлон хүргэе.

- 1968 онд төрсөн, Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургууль, Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн академийг тус тус төгссөн.

-1990 оноос бизнесийн гараагаа эхлүүлж, 2001 онд “Базовый элемент” компаниа байгуулжээ.

-Сочигийн өвлийн олимпийн бэлтгэлийг базаахад түүний компани хамгийн идэвхтэй оролцож олон арван байгууламжийг бүтээн байгуулсан.

-ОХУ-ын анхны Ерөнхийлөгч агсан Борис Ельциний хүргэн В.Юмашевын охинтой гэрлэсэн.

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)