УИХ-ын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд асан Х.Баттулга Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр боллоо. Тэрбээр өнгөрсөн сар гаруйн хугацаанд намынхаа анхан шатны байгууллага болон жирийн гишүүдтэй тулж ажиллаж байгаа тухай мэдээлэл улс төрийн хүрээнд өрнөж байсан. Харин ингэхдээ хэвлэлд төдий л нээлттэй ажиллаагүй бөгөөд гагцхүү ялалтын хүч жирийн гишүүдэд бий хэмээн итгэснийх байх. Тэрхүү итгэлийнх нь үр дүн гарч, Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшсэн бусад таван нэр дэвшигчээ ялсан нь энэ. Иймд түүнийг Ерөнхийлөгч болоход ганц сонгууль үлдлээ хэмээн үзэж болно. Гэхдээ мэдээж Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээс шалтгаалж шүү дээ.
Сэтгэгдлүүд :