АНУ түр ажиллах гадаад иргэдийн визний журмандаа өөрчлөлт оруулна

2017-04-20 16:03:57

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 19-ний өдөр АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Висконсин мужийн “Снап-он” үйлдвэрт зочилсныхоо дараа “Америк бараа бүтээгдэхүүнийг худалдаж ав, Америк хүнийг ажиллуул” нэртэй зарлигт гарын үсэг зуржээ. Ингэснээр тус улсын төрийн байгууллагууд дотоодын компаниудын бараа бүтээгдэхүүнийг дэмжих болон гадаад ажилчдад зориулсан H-B1 визэнд өөрчлөлт оруулахаар болжээ.

АНУ-ын зүгээс зөвхөн нарийн мэргэжил тэр дундаа технологийн салбарт гадны ажилтнуудад уг визийг олгохоор хуульчилсан ч өнгөрсөн жилүүдэд цагаачлалын алдаатай бодлогоос болж ажлын байрыг гадныханд, тэр дундаа хятад ажилтнуудад алдсан хэмээн үзэж байгаа аж. Тухайлбал, БНХАУ дэлхийн худалдааны байгууллагад элссэнээс хойш нийт 70 мянга орчим ажлын байрыг нь булаасан хэмээн үзжээ.

Сонирхуулахад фэйсбүүк компанийн ажилчдын 15 хувь нь уг визээр ажиллаж байгаа бол уг визэнд өөрчлөлт оруулахаар зэхэж байгаа ерөнхийлөгч Доналд Трампын эхнэр Мелания Трамп ч мөн анх түр ажиллах визээр АНУ-д нэвтэрч, загварын гараагаа эхлүүлж байжээ. 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)