Пак Гын Хэ маргааш прокурорт мэдүүлэг өгнө

2017-03-15 12:58:33

Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийн дагуу Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорсон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ маргааш /2017.03.16/ прокурорт мэдүүлэг өгнө хэмээн Өмнөд Солонгосын мэдээллийн Ионхап агентлаг мэдээлж байна.

“Прокуророос зарлан дуудах хуудас хүлээн авсан. Бид прокурорынхонтой хамтран ажиллах болно” хэмээн Пак Гын Хэгийн албан төлөөлөгч мэдэгджээ.

Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ Сөүлийн цагаар Пүрэв гаригийн өглөөний 09.30 цагт мэдүүлэг өгөх юм.

Гуравдугаар сарын 10-ны өдөр БНСУ-ын Үндсэн хуулийн Цэц тус улсын парламентаас гаргасан Ерөнхийлөгчид итгэл үзүүлэхгүй гэсэн шийдвэрийг баталсанаар албан тушаалаасаа огцорсон. Албан тушаалаа хүлээлгэн өгсөний дараа ард түмнийхээ хүссэн Ерөнхийлөгч байж, бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж чадаагүйнхээ төлөө уучлал гуйсан.

Түүнийг огцорсны дараа түүнтэй хамтран ажиллаж байсан зөвлөх болон туслах 12 хүн огцрох өргөдлөө Ерөнхийлөгчийн үүргийг орлон гүйцэтгэж буй Ерөнхий сайд Хван Кё Ан-д өгсөн боловч тэрбээр хүлээн авахаас татгалзсан.

Эдгээр албан тушаалтнуудын өргөдлийг хүлээн авах нь үүсээд байгаа нөхцөл байдлыг дэвэргэх аюултай учраас тогтвортой байдлыг хангахын тулд ийм алхам хийснээ Хван Кё Ан  тайлбарласан юм.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)