Трамп Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөө томилов

2017-02-21 12:57:20

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөрөө дэслэгч генерал Херберт Рэймонд МакМастерыг томилсон байна. Тэрбээр өнгөрсөн даваа гаригт Флорида муж улсын Палм-Бич хот дахь хувийн амралтын газартаа МакМастерын хамт сэтгүүлчдэд мэдэгдэл хийжээ. Ийнхүү өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт огцорсон Майк Флинний халааг МакМастер авсан байна.

МакМастер нь Афганистанд терроризмтой тэмцэх ажиллагаа явуулах үеэр цэргийн ангийг командалж байжээ. Тэрбээр хэлэхдээ “Би үндэсний аюулгүй байдлын багт нэгдэж, Америкийн ард түмний ашиг сонирхлыг хамгаалахын төлөө өөрийн чадах бүхнээ хийх болно” гэжээ.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)