Ардчилсан намын дарга С.Эрдэнэ хоёр хоногийн өмнө намынхаа Хэрэг эрхлэх газар ажиллаж байсан 40 хүнийг халсан байна. Тэдний олонх нь өнгөрсөн долоо хоногт С.Эрдэнээс УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргын тамгыг гардаж авсан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын хүмүүс байсан юм. УИХ-ын дарга хийгээд Ардчилсан намын дарга асан З.Энхболд ажлаасаа чөлөөлөгдөж Д.Эрдэнэбатыг үүрэг гүйцэтгэгчээр томилох үед намын аппаратанд ажиллаж эхэлсэн хүмүүс. Иймд С.Эрдэнийн ноёрхол Ардчилсан намд жинхэнэ утгаараа тогтож, өөрийнх нь эзэмшлийн Шонхор өргөөг “Ардчиллын ордон” хэмээн нэрийдэж, нам нь бүхэлдээ толгой хорогдохтой зэрэгцэн өөр бусад улстөрчдийн баг ажиллах боломжгүй болсон нь энэ бололтой.
Сэтгэгдлүүд :