Пак Гын Хэгийн хэргийн ээлжит шүүх хурал эхэллээ

2017-02-07 16:07:41

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэд итгэл үзүүлэхгүй байх тухай парламентын шийдвэрийг тус улсын Үндсэн хуулийн шүүх хэлэлцэж байгаа. Өнөөдөр /2017.02.07/ Үндсэн хуулийн шүүхийн 11 дэх хурал эхэлсэн тухай Йонхап агентлаг мэдээллээ. Гэхдээ хэлэлцүүлэг амжилттай болох эсэх нь эргэлзээтэй байгаа юм.

Төлөвлөсөн ёсоор өнөөдөр хэд хэдэн гэрч мэдүүлэг өгөх ёстой. Хоёр гэрч нь парламентын шийдвэр хууль зүйн үндэслэлтэй эсэхийг шүүгчдэд нотлох учиртай. Харин гурав дахь гэрч болох Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Ким Ки Чун эрүүл мэндийн шалтгаанаар өнөөдрийн хуралд оролцож чадахгүй гэдгээ өчигдөр бичгээр мэдүүлсэн аж. Ким Ки Чун нь чухал гэрчид тооцогдож байгаа юм.

Бас нэг гэрч болох Чон Хен Сик нь Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн найз Чон Сун Шил нь ашгийн бус K-Sports Foundation сангаас их хэмжээний мөнгийг хандив нэрээр авсныг, мөн үүнд Пак Гын Хэ хамаатайг гэрчлэх учиртай. Чон Хен Сик нь тухайн үед тус сангийн ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд Чой сун Шил нь энэ санг хянаж байсан юм.

Мөн Соёлын сайдаар ажиллаж байсан Ким Чен Деок мөн мэдүүлэг өгнө. Түүнийг Соёлын сайдаар ажиллаж байхад төр засгийг шүүмжилсэн хүмүүсийн хар жагсаалтыг гаргаж өгөхийг Ерөнхийлөгч Пак шаардсан гэдгийг мэдүүлнэ. Тэрбээр Пакын энэ хүсэлтэд тухайн үедээ татгалзсан юм.

Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн шүүх нь есөн гишүүнтэй бөгөөд зургаан гишүүний саналаар асуудал шийдэгддэг.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)