“Доз”-ынхон Энэтхэгээс шагнал хүртлээ

2017-02-06 12:44:55

Энэтхэгийн Мумбай хотноо болсон “NMIFF” олон улсын кино наадам өнгөрсөн долоо хоногт шилдгүүдээ тодруулжээ. Тус наадмын эхний шалгаруулалтад 45 орны 503 кино нэр дэвшээд байсан. “Доз плас” энтертайнментийн бүтээл “Элэг нэгтэн” Монголын уран сайхны кино шилдэг долоон киноны нэгээр нэрлэгдээд байсан юм. Тэгвэл “Элэг нэгтэн” шилдэг киногоор шалгарсан бол киноны ерөнхий найруулагч Ш.Доржсүрэн шилдэг гадаад найруулагчийн шагналыг хүртлээ.

“Доз плас” энтертайментийн уран бүтээлчид  сүүлийн үеийн “Дүүлэн нис”, “Хөх толбот хүмүүс”, “Элэг нэгтэн” зэрэг кинонуудынхаа зургийг гадаадад аваад зогсохгүй гадаадын шилдэг уран бүтээлчидтэй хамтран уран бүтээл хийсэн билээ. 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)