Хятадад дахин нэг тэрбумтан сураггүй алга болжээ

2017-02-06 12:41:32

БНХАУ-ын тэрбумтан Сиао Жианхуа өнгөрсөн долоо хоногт Хонконгод байхдаа сураггүй алга болсон тухай мэдээлэл орон нутгийн хэвлэлд нийтлэгджээ. Гэхдээ тэрбумаар тоологдох хөрөнгө бүхий эр зүгээр ч нэг алга болоогүй бололтой. Түүнийг аюулгүйн албаныхан хулгайлсан байх магадлалтай гэнэ. Учир нь энэ сарын 1-ний Хонконгийн нэгэн сонинд тэрбумтны нэрээр БНХАУ-ын Засгийн газарт хандан үнэнч байхаа тангарагласан утга бүхий мэдэгдэл нийтлэгдсэн байх бөгөөд түүнд Сиао Жианхуагийн сураггүй алга болсонтой холбоотой байх магадлал бүхий нууцлаг мэдээлэл гарсан байжээ.

Томоохон хөрөнгө оруулагч, БНХАУ-ын хамгийн баян эрхмүүдийн нэг гэдгээрээ дэлхий дахинаа танигдсан тэрбээр сураггүй алга болохынхоо өмнө Хонконгийн “Дөрвөн улирал” гэх тансаг зэрэглэлийн зочид буудалд байрлаж байсан аж. Эмэгтэй голдуу хамгаалагчид тэрбумтаныг хамгаалдаг байсан бөгөөд хамгийн сүүлд Хятадын аюулгүйн албаныхан тус зочид буудлаас Сиао Жианхуаг дагуулан авч явснаас хойш сураг тасраад байгаа аж.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)