Трампаас болж шоронд бослого гарав

2017-02-02 15:03:28

АНУ-ын Делавер мужийн Смирн хотын шоронгийн хоригдлууд үймээнд дэгдээж, зарим харгалзагчдаа барьцаалаад байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байна. Хоригдлууд анх дөрвөн харгалзагчийг барьцаалсан ч хоёрыг нь буцаан суллажээ.

Смирн хотын News Journal сонины сурвалжлагч үймээн дэгдээсэн нэг хоригдлын сүйт бүсгүйгээр дамжуулан холбогдсон бөгөөд үймээн дэгдээсэн шалтгаан нь шинэ Ерөнхийлөгч Дональд Трамп гэж хэлжээ. “Түүний хийсэн бүх зүйл, хийх гэж байгаа зүйлийг хараад шоронд байдал улам муудна” хэмээн хэлсэнийг хэвлэлүүд эшилж байна. Хоригдлууд шоронгийн ерөнхий нөхцөл байдлыг сайжруулахыг шаардаж байгаа ажээ. Мөн хоригдлуудад танин мэдэхүйн хичээл заах, шоронд хуваарилагдсан төсвийн мөнгө хэрхэн зарцуулагдаж байгааг мэдэхийг хүсч байгаа хэмээн утсаар холбогдсон хоригдол сэтгүүлчид ярьжээ.

Орон нутгийн цагдаагийн хэсэг шоронд яаравчлан очиж, барьцааны хүмүүсийг суллуулахаар хоригдлуудтай хэлэлцээ хийж байна.

Смирн хотын шорон нь Делавэр мужийн хамгийн том шорон бөгөөд энэ шоронд мужийн цаазаар авах ялыг гүйцэтгэдэг.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)