УИХ-ын 10 гишүүнийг лоббидсон Д.Загджавын холбогдсон таван дуулиан

2017-01-18 22:54:31

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын ивээлийн хүн гэгдэж ирсэн УИХ-ын гишүүн асан Д.Загджавыг улс төрийн албан тушаалд нэр дэвшүүлж, дэмжих ёстой гэдэг албан бичгийг нэр бүхий 10 гишүүн УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдод хүргүүлэв. Уг бичгийг УИХ-ын гишүүн Б.Жавхланы албан бланк дээр гаргасан байх бөгөөд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Ц.Даваасүрэн, Г.Занданшатар, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Х.Нямбаатар, Ц.Нямдорж, Д.Сарангэрэл, Я.Содбаатар, Д.Сумъяабазар, Ө.Энхтүвшин нар гарын үсэг зуржээ. Тэгвэл улс төрийн албан тушаал гэдэг нь тэднийхээр Уул уурхайн дэд сайдын албан тушаал бөгөөд тэрбээр өмнө нь Улаанбаатар төмөр замын даргад өрсөлдсөн ч  “Монголдоо тохирлцохоос илүүтэй ОХУ-ын эрх мэдэл бүхий албан тушаалтнуудын хаалгыг сахиж, дэмжлэг авахыг чухалчилсан” гэдэг үндэслэлээр боломжоо алдсан юм. Харин энэ удаад боломжтой гэсэн бүхий л арга хэмжээг авч, Уул уурхайн дэд сайд болохын тулд төрийн ордноор өдөржин тойрч, алхсных нь үр дүн уг бичиг бололтой. Иймд УИХ-ын 10 гишүүний лоббиг цуглуулж чадсан түүний нэр дээр уятай таван дуулианыг хүргэе. Энэ бүгд тухайн үедээ хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олонтаа гарч байсан бөгөөд архив ухах төдийд л олж мэдэх боломжтой өнгөрсөн цагийн дурсамж гэдгийг мөн онцлох хэрэгтэй биз ээ.

  1. УИХ-ын гишүүн асан, Ардчилсан намын гишүүн Д.Зоригтын мэдлийн “Voyage” зочид буудалд нэр бүхий улстөрч, бизнесмэнүүдийн хамт мөрийтэй тоглож байхад нь Эрүүгийн цагдаагийн газраас барьсан мэдээлэл байдаг. Энэ тухай “Өдрийн сонин”д хангалттай мэдээлэл тавигдаж байсан бөгөөд Баянгол дүүргийн Цагдаагийн газарт тухайн үедээ шалгагдсан ч удахгүй хэрэгсэхгүй болгосон гэдэг.
  2. Хан-Уулын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа гадаадын хөрөнгө оруулалттай “Империал гоулд” компанид “Морин нуур” нэртэй амралт, аяллын цогцолбор байгуулах зөвшөөрөл өгсөн. Энэ үед нь тус компанийн лоббид автсан гэдэг хардлага эрчимжсэн. Улмаар УИХ-ын гишүүн болохтойгоо зэрэгцэн хязгаарлагдмал үйл ажиллагаа явуулах Казиногийн тухай хуулийн санаачилсан нь мөн л “Морин нуур”-ын захиалгаар гэдэг сэдлийг хэвлэл, мэдээллийнхэнд төрүүлсэн.
  3. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Ц.Батбаярыг тухайн үед огцруулах НИТХ-ын төлөөлөгчдийг удирдаж, энэ тухайгаа ч нээлттэй мэдээллэж, тайлбарлаж байсан. Ингэхдээ тэрбээр “Ц.Батбаяр гэдэг хүн нүдэн дээр харагдаж байгаа ч цаана нь М.Энхболд байгаа. М.Энхболдыг МАХН-ын даргаар тавьсан тэр цаг мөчөөс л манай намын нэр хүнд унаж эхэлсэн” хэмээн мэдэгдэж байв.
  4. УИХ-ын гишүүн асан Д.Идэвхтэн 2008 оны УИХ-ын сонгуулийн дүнгийн талаар тухайн үедээ гомдол гаргаж байсан удаатай. Гомдолдоо “ "УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойргийн 3, 5, 7, 8, 9, 11 дүгээр хэсгийн хороонд ажиглагч нарыг байлцуулан тоолсон саналын дүнг хэс­гийн хорооны баримт бичигт тусгахдаа санаатайгаар өөр­чилж санал хураалтын дүнг будлиантууллаа. 3, 5, 7, 8, 9, 11 дүгээр хэсгийн санал тооллогын дүнг дараахь байд­лаар хууль бусаар өөрчилж тойргийн хороонд хүр­гүүл­лээ” гэсэн байдаг. Нэг ёсны тэрбээр тухайн үед Д.Загджавыг дүүргийн Засаг дарга байсан давуу талаа ашиглан сонгуулийн дүнг өөрчилсөн хэмээн үзэж байжээ. 
  5. Тэрбээр МАН хийгээд МАХН-ыг нэгдэх ёстой гэж үздэг бөгөөд "МАН-ыг шинэчлэх эв нэгдлийн хороо" гэгчийг байгуулж байсан нь саяхны түүх юм. 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :

albaker      ip : 93.65.89.201 2017-10-03 16:39:37
Сайхан өдөр ,
Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу?
зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл,
үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү?
нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газар байна
Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог
бага хүүтэй, бага хүүтэй 2%.
И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com

Гэрлээ      ip : 45.33.74.71 2017-09-13 15:03:28
Ineeveel zaluujina

Батцэцэг      ip : 45.33.74.71 2017-09-13 14:57:53
Amidral baylag yum oo

Энхэ      ip : 45.33.74.71 2017-09-13 14:50:40
Aytaihan bichej boldoggui ym bhda

Саруул      ip : 45.33.74.71 2017-09-13 14:42:31
Gegeelelg ym oruuldag ym erni bna u

Батцэцэг      ip : 45.33.74.71 2017-09-13 14:35:10
Amidral baylag yum oo

Энхэ      ip : 45.33.74.71 2017-09-13 14:31:20
Aytaihan bichej boldoggui ym bhda

Саруул      ip : 45.33.74.71 2017-09-13 14:18:04
Gegeelelg ym oruuldag ym erni bna u

Саруул      ip : 45.33.74.71 2017-09-13 13:50:13
Gegeelelg ym oruuldag ym erni bna u

ЗАГДЖАВ      ip : 202.21.98.166 2017-08-24 17:02:35
ОЛН ЖИЛИЙН ӨМӨНӨӨС ЦИРКИЙН ЗҮҮН ТАЛД 1 ӨРӨӨ БАЙР ТҮРЭЭСЛЭЭД ТЭНДЭЭ БАЙНГА "МУУШИГ" ТОГЛОДОГ БАЙСАН. ТЭР ТОГЛОГЧДЫНХ НЬ ДУНД 2012 ОНД УИХ-ЫН ГИШҮҮН БОЛСОН НЭГЭН Ч БИЙ. ЕР НЬ ЧАДАЛ НЬ ХҮРВЭЛ МОНГОЛЫГ ТАВИАД ТОГЛОЧИХОЖ Ч МЭДЭХ Л ХҮН. ГОРНЫЙ АЛТАЙ ЧӨЛӨӨТ БҮС БОЛОХ СУРГААР ТЭНД КАЗИНО БАЙГУУЛАХ ГЭЖ НЭГ ХЭСЭГ ГҮЙСЭН

БААГИЙ ГЭГЧ МАНГУУД      ip : 202.21.98.166 2017-08-24 16:58:46
БААГИЙ ГЭЭЧИД: барзил БИШ, БРАЗИЛ. МӨН хохино ГЭДЭГ МОНГОЛ ҮГ БАЙХГҮЙ ЭЭ, ХОХЬ НЬ ГЭДЭГ ЮМ

tsogzolmaa      ip : 103.229.120.186 2017-05-08 14:29:28
ATG ene hunii Enkh taivan nairamdliin holboonii 500 cayaiin hergiig shlagaasaa

Jambayar      ip : 98.151.55.255 2017-03-01 12:39:32
MAN-Han byr tsagaandaa Garson b.a data. Bas l Nyamdorj odor bolidoo

Ээжиг      ip : 103.212.117.145 2017-01-27 12:32:49
Албан тушаал царай алдсан арчаагүй юмнуудын үнэн төрх энэ. Яасан цадаж ханадаггүй шунал вэ??? Ийм юмнуудаас Монголын төрийг цэвэрлээгүй цагт бид хэзээ ч сайнаа үзэхгүй.

баагий      ip : 202.179.24.226 2017-01-19 03:00:11
Мөрийтөй тоголоомчин юм бол наад нөхрөө Барзил явуулчих хожиж чадахгүй бол хохино.





(0/800)