Уул уурхайн дэд сайдад яригдаж буй Н.Төмөрхүү гэж хэн бэ

2017-01-18 16:55:32

Уул уурхайн дэд сайд асан Х.Бадамсүрэн “Эрдэнэт” үйлдвэрийн захирал болсноор түүний оронд хэн очих вэ гэдэг асуулт үүсээд байсан. Энэ асуудлаар МАН-ын Удирдах зөвлөл дээр УИХ-ын гишүүн асан Д.Загджав, Зам, тээврийн сайд асан Н.Төмөрхүү нарын нар яригдсан. Тэгвэл уг өрсөлдөөнд Н.Төмөрхүү тунаж үлдсэн бололтой.

Түүний хувьд долдугаар сарын 1-нд шатсан МАН-ын хуучин байрны туурин дээр Тусгаар тогтнолын ордныг сүндэрлүүлсэн гавьяатай нэгэн. Учир нь, түүний хувь эзэмшдэг, удирддаг “Өндөр буянт” барилгын комдани уг барилгыг барьсан бөгөөд үүнийхээ шагналд Зам, тээврийн сайд болсон тухай дуулиан тухайн үед дэгдэж байсан. Мөн УИХ-ын 2012 оны сонгуульд Өвөрхангай аймагт нэр дэвшиж ялалт байгуулсан ч өрсөлдөгчдийнхөө дэлгэж тавьсан баримтаас үүдэн тангараг өргөж чадаагүй.

Улмаар 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших байсан ч Өвөрхангайд квот олж чадаагүй. Харин сонгуулийн дараа МАН-ын нарийн бичгийн дарга болсон ч, өнгөрсөн оны сүүлчээр болсон намынхаа Бага хурлын гишүүдийн дэмжлэгийг хүлээж чадалгүй албанаасаа буусан. Мөн Зам, тээвэр хөгжлийн сайд руу зүтгэсэн ч түүнтэй эрх ашиг нэг гэгдэх “Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн дарга асан Д.Ганбатад шахагдаж, албан тушаалд хүрч чадаагүй. Тэгвэл энэ удаад МАН түүний намдаа оруулсан хувь нэмрийг Уул уурхайн дэд сайдын албан тушаалаар шагнахаар шийдсэн байж мэдэх. 

Гэхдээ барилгын салбарт амжилт олсон ч намынхаа гишүүд дунд хүлээн зөвшөөрөгдөж чадаагүй гэгддэг түүний хувьд олонд нээлттэй хандаж, хайрцагнаасаа гарах зайлшгүй шаардлагатай гэдгийг хэлэх намд нь олон байх ажээ. 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :

Irgen      ip : 66.181.176.110 2017-02-16 20:41:09
Zaluu humuusiig demjih heregtei. Irj yavaa tsag shuu dee. Hiisen yumtai heleh ihtei l zaluu

Бадам      ip : 202.9.40.117 2017-01-19 09:49:15
Амжилт эр хүндээ энэ залуу хийж чаднаа

баагий      ip : 202.179.24.226 2017-01-19 02:52:00
Ажил хийсэн л байна шүү дээ. Тэр авилгачдад нэр олсон ч яалаа байсан ч яалаа. Амжилт хүсье.





(0/800)