Н.Түвшинбаяр шинэ амжилтын түүх эхлүүллээ

2017-01-18 10:30:40

Олимпийн наадмын алт, мөнгөн медальт Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр 40 дэхь удаагийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний +100 кг-ын жинд төрүүллээ. Жүдо бөхийн хамгийн хүнд гэгдэх энэ жингийн төрөлд 25 бөх барилдаж, тэрбээр ийнхүү анх удаа +00 кг-ын жинд түрүүлсэн нь энэ. Тэрбээр энэ талаараа “Би бэлтгэл сайтай байгаа. Маш сайн бэлтгэл хийсэн учраас энэ удаад өнжихийг хүсээгүй. Залуучуудтай өөрийгөө сорьж, үзэхийг хүссэн” хэмээн ярив.

Өмнө нь тэрбээр -100 кг-д барилдаж, олимпийн наадмын алт, мөнгөн медалийг хүртэж байсан юм. Иймд +100 кг-д улсын аварга болсноор тэрбээр дараагийн шинэ түүхийг эхлүүллээ гэвэл хэтрүүлсэн болохгүй. Учир нь, түүний анхны алтан медалийг олон хүн аз хэмээн үзсэн бол мөнгөн медаль авахтай нь зэрэгцэн “жинхэнэ тамирчин” хэмээн хүндэтгэх нь олон болсон. Тэр хэрээр цаашид ч олимпоос +100 кг-д медаль хүртэхийг үгүйсгэх аргагүй. Гол нь эндээс залуу тамирчид тамирчин хүний алдар хүнд зөвхөн бэлтгэл сургуулилтын зэрэгцээ хувь хүний зөв ёс суртахуун, зөв дадал хэвшил, тэмүүллээс үүдэлтэй гэдгийг ойлгох ёстой биз ээ. Учир нь, тэр бол монголчууд бидний төдийгүй дэлхийн бахархал юм. Олимпийн аваргадаа амжилт хүсье. 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :

Jambayar      ip : 98.151.55.255 2017-03-13 07:43:11
Sain tamirchin bas daruu sain hvv shvv.AMJILT





(0/800)