Трамп Путинтэй уулзахад бэлэн гэж мэдэгджээ

2017-01-16 15:58:58

Өнгөрсөн амралтын өдөр АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп хэвлэлийнхэнд ярилцлага өгсөн талаар “Daily Mail” уламжилжээ. Тэрбээр ярилцлагынхаа эхэнд “Оросын эсрэг хэрэгжүүлж буй хоригоо цуцалж магадгүй. Гэхдээ тус улсын эсрэг хэрэгжүүлж буй хоригоо шууд цуцлахгүй, Орос тодорхой нөхцлийг нь хүлээн авбал цуцална” гэжээ.

Трамп “Терроризмын эсрэг тэмцэхэд Орос туслалцаа үзүүлвэл Барак Обамагийн санаачилсан хоригийг цуцлах боломжтой. Зөвхөн терроризмын эсрэг хоёр улс нэг баг болбол энэ бүхнийг эцэслэх боломжтой” гэж мэдэгдсэн байна. Тэрбээр тангаргаа өргөөд “ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй сүүлийн үеийн асуудлаар уулзахад бэлэн” гэдгээ Москвагийн талд уламжилжээ.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)