Дахин онгоц осолдлоо

2017-01-16 14:51:22

Киргизстаны нийслэл хотын ойролцоо ачаа тээврийн онгоц осолдсоны улмаас 32 хүн амиа алдсан талаар Бишкекийн Манас нисэх буудлын хэвлэлийн албанаас өнөөдөр /2017.01.16/ мэдээлжээ. Амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь онгоцтой хамаагүй, газарт байсан энгийн иргэд гэнэ. Хонгконгоос Бишкек хүрэхээр ниссэн Боинг-747 онгоц өнөөдөр үүрээр 06.49 цагт Манас нисэх буудлаас 25 км-ийн зайд осолдсон байна. Turkish Airlines компанийн онгоц Истанбул хүрэх маршруттай байсан бөгөөд Бишкект түр буудаллах гэж байжээ. Онгоцонд нисэх багийн гишүүдээс өөр хүн байгаагүй бөгөөд багийн дөрвөн хүний нэг нь амьд үлдсэн талаар РИА Новости мэдээлжээ.

Киргизстаны Онцгой байдлын яамнаас өгсөн мэдээллээр онгоц зуслангийн байшин мөргөж унасан бөгөөд ослын улмаас хувийн эзэмшлийн хоёр байшин гал авалцан шатсан байна. Ослын газарт гал сөнөөх, аврах албаныхан ажиллаж байгаа аж.

Онгоц Туркийн нисэх хүчний тээврийн онгоц байсан бөгөөд цаг агаарын хүндрэлийн улмаас осолдсон гэж урьдчилсан байдлаар дүгнэжээ. Ослын улмаар Манас нисэх буудлын ажиллагааг түр зогсоогоод байна.

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)