Дүрвэгчийг дэгээдэж унагасан зураглаачид ял оноожээ

2017-01-15 00:24:52

Дүрвэгчдийг дэгээдэн унагаж, өшиглөж буй бичлэг нь нийгэмд шуугиан тарьж, ихээхэн шүүмжлэлд өрстөн Унгарын зураглаач эмэгтэйд тус улсын Сегед хотын шүүхээс гурван жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгэжээ. 2015 оны есдүгээр сард Унгар-Сербийн хилийн орчимд дүрвэгсдийн түр хорогдох байрнаас 400 гаруй дүрвэгч цагдаагийн хамгаалалтыг сэтлэн зугтах үеэр ажлаа гүйцэтгэж явсан Петра Ласло хүүхдээ тэвэрсэн эрийг дэгээдэн унагаж, өөр нэгэн охиныг өшиглөж буй дүр зураг бичлэгт үлджээ. Бичлэгийг Унгарын RTL телевизийн сурвалжлагч Стефан Рихтер сошиал сүлжээгээр анх цацсан бөгөөд тэр даруйд нь твиттерийн 2400 гаруй хэрэглэгч цааш түгээсэн байна.

Петра Ласло Унгарын “N1TV” телевизэд ажилладаг байжээ. Түүний бичлэг ихээхэн шүүмжлэл дагуулж, улмаар Ласло ажлаасаа халагдсан байна. Тэр энэ зохисгүй үйлдлийнхээ төлөө олон нийтээс уучлал хүсчээ.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)