1 доллар 2508 төгрөгтэй тэнцлээ

2017-01-08 17:47:07

Гадаад валютын өсөлтөөс улмаас Монголын үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгийн ханш унасаар байгаа юм. Төгрөгийн унашлтыг тогтворжуулах нь Монгол банкны үндсэн үүрэг. Тэгвэл өнгөрсөн онд төгрөгийн ханш хэрхэн унасныг сонирхуулъя.

  • Төгрөгийн ам.доллартай харьцах ханш одоогоор 2508 төгрөгтэй тэнцээд байна. Өнгөрсөн онд ам.долларын эсрэг төгрөг ханш 22.1 хувиар суларчээ. Зөвхөн арваннэгдүгээр сард гэхэд 5.5 хувиар төгрөгийн ханш суларсан байна. Ам.долларын эсрэг унасан хамгийн муу валютаар төгрөгийг нэрлээд буй.

  • Төгрөгийн юаньтай харьцах ханш өнгөрсөн онд 43 төгрөг буюу 13,8 хувиар унажээ. Өнөөдөр нэг юань 365 төгрөгтэй тэнцэж байна.

  • Төгрөгийн рубльтай харьцах ханш өнгөрсөн 2016 онд 23.3 хувиар суларчээ. Өнөөдрийн байдлаар нэг рубль 42.10 төгрөгтэй тэнцжээ.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)