Монголын Чөлөөт бөхийн холбоог тойрсон гомдол, гоморхол эрэгтэй тамирчдынх нь сэтгэлийн тэнхээг барахтай зэрэгцэн тус холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар ажиллахаар болсон байна.
Тэрбээр өмнө нь тус холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд түүний төрсөн дүү буюу сумо бөхийн их аварга Д.Дагвадорж ерөнхийлөгчөөр нь ажиллаж ирснийг монголчууд андахгүй.
Түүнчлэн энэ хугацаандаа эмэгтэй болон эрэгтэй тамирчдаа ялгаварлан дэмждэг, эрчүүдээ дарамталж, тэдний боломж бололцоог хаадаг тухай бодит баримт ч дэлгэгдэж байсан.
Гэтэл энэ сарын 6-ны өдөр Монголын чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөл хуралдаж, Д.Сумьяабазарыг ерөнхийлөгчөөр сонгосон байна. Тэгвэл өнгөрсөн оны сүүлчээр тус холбооны Удирдах зөвлөлийн хуралдаан болох үеэр тамирчид нь Д.Дагвадорж болон түүний бүрдүүлсэн удирдлагын багийг эсэргүүцэж, эцэс сүүлдээ цагдаагийн хамгаалалтан дор хурлаа хийхдээ хүртэл доошоо орж байсан.
Иймд энэ удаагийн Удирдах зөвлөлийнх нь шийдвэр тамирчдын бухимдлыг төрүүлж, тэдний эсэргүүцэлтэй тулах нь гарцаагүй. Гол нь Улсын заан Д.Долгорсүрэнгийн гэр бүлд Монголын чөлөөт бөх ямар гээчийн өртэй болохыг ойлгоход бэрх юм. Тэр дундаа төрсөн дүү нь төрсөн ахдаа ажлаа өгч хүлээлгэн өгч буй ерөнхий нэг үйл явдлын цаана нууж нууцлах, бусдад дэлгэж болохгүй, гэр бүлийнхээ хүрээнд дарагдуулах ёстой нууц байв уу. Харамсалтай нь, тэдний гэр бүлийн ноёрхлыг эсэргүүцэгч тамирчид ч, олон нийт ч энэ удаагийн шийдвэрээс үүдэн тэр бүхнийг мэдэж чадахгүй болов бололтой. Хамтран удирдаж байсан ах дүү хоёр нэг нэгэндээ ажлаа санал хураалт гэсийн нэрийн дор бэлэглэн өгч байгаагаас харахад шүү дээ.
Сэтгэгдлүүд :