Өнөөдөр “Найман шарга” валютын зах дээр нэг ам.долларын ханш 2478 төгрөгтэй тэнцэж байна. Монгол банкны өнөөдрийн зарласан ханшаар нэг ам.доллар 2474 төгрөг 86 мөнгөтэй тэнцэж байгаа бол арилжааны банкууд 2479-2480 төгрөгөөр арилжаалж байгаа юм.
Тухайлбал, Худалдаа хөгжлийн банк нэг ам.долларыг 2466 төгрөгөөр худалдан авч, 2480 төгрөгөөр зарж байна. Мөн Голомт банк 2466 төгрөгөөр худалдан авч, 2479 төгрөгөөр зарж байна. Хаан банк нэг ам.долларыг 2471 төгрөгөө худалдан авч, 2480 төгрөгөөр зарж байна.
Өнгөрсөн сарын 10-ны орой ченжүүдийн гар дээр байсан ам.доллар 2720 төгрөгт хүрч Засгийн газар, Монголбанкыг сандралд оруулсан. Тэгвэл энэ сард валютын ханш харьцангуй тогтвортой байна.
Сэтгэгдлүүд :