-Нөхцөл байдлыг тодруулах үүднээс үү?
-Ерөөсөө нэг банк дамдуурвал бүгд дагаад дампуурах байх.Иймд нэгд, яаралтай аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанаас салгах хэрэгтэй. Мөн банкууд бизнесийн төсөлд хяналт шалгалт тооцоолол хийдэг, орлого зарлагын тооцоог сайн үздэг болох хэрэгтэй. Хоёрт, банкууд санхүүжилтэн дээрээ хяналт тавих хэрэгтэй. Нийт гүйлгээнд байгаа мөнгөний 90 хувийг импорт, хэрэглээ санхүүжүүлдгийг болиулах хэрэгтэй. Үүнээс болж банкууд дампуурлын ирмэгт ирчихээд байна. Гуравт, банкууд бэлэн мөнгийг өндөр татвартай, бэлэг бус мөнгийг татваргүй болгох хэрэгтэй. Дөрөвт, хадгаламжийн хүүг эрс буулгах хэрэгтэй. Тавд, зээлийн санхүүжилтийг гурван ангиллаар хийдэг болох хэрэгтэй. Экспортын үйлдвэрлэл үйлчилгээний зээлийг хүүгүй, гэхдээ эцсийн бүтээгдэхүүн, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг, ипмортыг орлосон үйлдвэр үйлчилгээг бага зэргийн хүүтэй, импортын бизнесийг өндөр хүүтэй санхүүжүүлэх хэрэгтэй. Мөн валютын ханшийг чөлөөлөх. Энэ хэдийг хийсэн тохиолдолд банкууд хүчтэй болох магадлалтай. Тэр банкны холбооны дарга гэж нэг бодлогогүй нөхөр байх шиг байна. Банкны холбооны даргыг яаралтай банкны ажилтан бус банкны бус олон улсын харилцаа, улс төрийн мэдлэг боловсролтой, макро эдийн засгийн мэдлэг чадвартай хүнээр тавих хэрэгтэй. Дээр нь, арилжааны банкууд дээрх өрийн асар их үлдэгдлийг зохицуулах нэгжийг Засгийн газар өөрийн харьяанд байгуулж, банкууд дээр хүүгүй мөнгө байршуулж, банкуудийг жинхэнэ банк шиг үйл ажиллагаа явуулдаг тэр байранд нь эргүүлж оруулах цаг болсон. Энэ бүх саналыг нэгэн зэрэг хийхгүй бол аль нэгийг нь эхэлж хийгээд үр дүнд хүрэхгүй ээ. Хэрэв маргааш зэсийн үнэ 2000 ам.доллар руу бууж, хятадууд дахин татвараа нэмбэл нөгөө банк маань дампуурна гэсэн үг шүү дээ. Тэсч үлдэж чадахгүй л байх.
-Та ер нь яагаад бизнес эрхлэгчийнхээ хувиар хувьчлалд оролцдоггүй юм бэ. Хувьчлал та бүхний хувьд бол боломж биз дээ?
-Хүний амьдрал чинь богинохон ш дээ. Үсрээд 40-50 жил л биз дээ. Идэвхитэй амьдрал бол. Энэ хугацаанд тэр их хог цуглуулууд би хэзээд нь амьдралаа авч явах юм.
-Таныхаар тэгээд яагаад энэ хүмүүс ийм буруу бизнес хийгээд байгаа юм бэ?
-Ингэж буруу явж байгаа нь хувийн сахилга батгүй, мэдлэг боловсролгүй, соёлгүй байгаагийн илрэл. Энэ бол зүгээр л хар шунал. Шуналдаа хөтлөгдөж, өөрийгөө Монгол Улсын эзэн болно гээд төсөөлчихсөн. Мэдлэг боловсролтой хэн хэзээ ч ийм тэнэг наймаа хийхгүй. Сэтгэлийн хөөрөлдөө хөтлөгдсөн тэнэг үйлдэл. Өөрсдийгөө хүнээс илүү мундаг хүн боллоо л гэж бодоод байх шиг байна. Ямар ч нөхцөлд эрчим хүчний салбарыг авч чадахгүй байх. Асар их өр зээлтэй болохоор хүчрэхгүй л дээ. Төмөр замыг авья гэхэд Оросууд өгөхгүй. Оросын тусгаар тогтнолын баталгаа нь манайхаар явж байгаа төмөр зам. Тэгэхээр тэд нар өгөхгүй. Уул уурхай үнэхээр хэцүү. Хятадын эдийн засаг одоо маш хэцүү байгаа. Цаашдаа улам хэцүүднэ.
-Та “Буян”-аас өөр бизнестэй юу?
-Байхгүй ээ.
-Тавантолгойн дэргэд байдаг жижиг нүүрсний орд буюу “Дайцүки”-г гэхдээ таных гэдэг дээ?
-Худлаа, худлаа. Гүтгэж байгаа юм. “Энержи ресурс”-ынх л байгаа ш дээ. Надаа уул уурхайн бизнес ч байхгүй.
-Та гэхдээ Үйлдвэр, худалдааны сайд болохдоо их олон найз нараа салбартаа татаж авчирсан тэ?
-Найз нар биш ээ. Манай арван жилийн ангийн залуучууд. Бүгд гуравдагч оронд боловсрол эзэмшсэн, шинжлэх ухааны сургууль төгссөн, шинжлэх ухааны доктор хүмүүс. Тэд нарыг дуудаж ирүүлдэг нь шинжлэх ухаанд, мэдлэг боловсролд тулгуурласан хөгжлийн хөтөлбөрийг боловсруулсан. Өнөөдөр тэрүүгээр л явж байгаа. Одоо мэдрэмж, үзэмжээр асуудлыг шийддэг он жил дууссан. Мэдлэг боловсролд суурилсан бодлого явуулахгүй бол Монгол дуусна. Тухайн үедээ 34 хүртэлх хувиа олон улсын хөрөнгийн бирж дээр зарчихсан бол өнөөдөр 20-30 миллиардыг олсон байгаа. Одоо ямар ч нэмэргүй. “Рио Тинто”-ийнхан манай 34 хувийг олон улсад барьцаанд тавьж 6.5 миллиард ам.долларын зээл авсан. Тэрнээсээ манайд өгөхгүй байгаа. Уг нь манай улс 34 хувьдаа ноогдох зээлийг авах ёстой. Даанч авах гэж ярьж байгаа юм алга. “Рио Тинто” энэ байдлыг ашиглаад дэлхийн бусад оронд хэрэгжүүлж байгаа төслийнхөө алдагдлыг санхүүжүүлээд явж байх жишээний. Ийм юм байж болохгүй.
-Та хүмүүс дээр хариугаа авна гэж хэлсэн дээ. Энэ үг зөвхөн улстөрчдөд хамаатай юу?
-Хэт их хөрөнгө цуглуулсан хүн амын 0.1 хувийг хэлж байна. Нэг их баян нэр зүүсэн ч гадныхны барьцаанд орох хүмүүс шүү дээ.
-Та ч бас тэр 0,1 хувьд багтдаг. Танд үүрэх хариуцлага, алдаа юу байна?
-Би хулгай хийж, төрийн өндөр албан тушаал хашсныхаа хүчээр хөлжсөн хүмүүсийн тухай ярьж байна. Түүнээс бус өөрийнхөө хүчээр хөдөлмөрлөж хөлжсөн хүмүүсийн тухай биш. Би энэ ангилалд багтана. Гол нь тэр хулгай хийж баяжсан хүмүүсийг гадны барьцаанд орох үед хүн амын олонх нь үгээгүй ядуу болж үлдэнэ. Тэрний дараа ард түмэн гинжээ таслахаас өөр гээх юмгүй юм чинь яах юм. Тийм байдалд л хүрнэ. Гинжнээс өөр гээх зүйлгүй хүмүүс ингэхгүй гээд яах юм. Иймд улстөрчид жаахан бодолтой, ухаантай, хүн чанартай байх хэрэгтэй байна. Тийм байдалд хэн ч очоосой гэж хүсэхгүй байгаа. Хүсэхгүй байгаа бол ирээдүйн хүлээх хариуцлагаа бас бодох ёстой. Зөвхөн өөрийнхөө төлөө, өөрийн ах дүү хамаатан садны төлөө биш улс орны төлөө ажиллаж, амьдардаг байх хэрэгтэй. Яагаад гэхээр үр хүүхэд нь Монголд үлдэнэ. Тэдэндээ амьдрах орон зай үлдээ. Утсан чинээ улаан амиа бодоод байвал үр хойч нь яаж амьдрах юм. Ямар орон зайнд гишгэх юм. Хэцүү шүү дээ. Ард түмэн тэр үед бараг уучлахгүй байх шүү, энэ улстөрчдийг.
-Таны хувьд ер нь хүндэлдэг улстөрч гэж байдаг уу. Бас багагүй хугацаанд санаа бодлоо солилцож, улс төрд идэвхтэй оролцлоо шүү дээ?
-Би одоогийн УИХ-ын гишүүдийг бол их чамлаж байгаа. Бөх барилдаж, зохиолын дуу дуулж яах гэж байгаа юм. Төрийн ажил бол төрийн ажил. Нэг их өндөр цалинтай ч биш. Зарим нь бүүр өөрсдөө ч ойлгоогүй УИХ-д ороод суучихсан. Сүүлдээ хуралдаа ч очихоо байж байх шиг байна. Хүн юм чинь бас боддог байлгүй дээ. Ер нь улс оронд даяар ардчилал, шударга ёс, эрх тэгш харилцааг бий болгохгүй бол өнөөдөр бүх юм хуурмаг байна. Ярих нь хүртэл худлаа. УИХ-д өрсөлдөж ялалт байгуулах нь тэдний хувьд амар байсан байж магадгүй. Хөөрцөглөж яваад л УИХ-ын гишүүн болчихсон ч байж мэднэ. Гол нь одоо нэгэнт УИХ-ын гишүүн болсон бол ажилдаа хариуцлагатай хандаж, төр улсаа бодож, ядаж ном уншмаар байна. Яагаад гэхээр сонгуулийн дараа төр удирдах гэдэг чинь зуны сурталчилгааны хоног өдрүүдээс хүнд бэрх байхгүй юу.
-Уг нь “Улсаа аврах гээд зүтгээд байна” л гэх юм?
-Энэ Засгийн газрыг харж байна. Өнөөдөр бол дорвитой хийсэн ажил алга. Хаана юу хийгээд байгааг нь мэдэхгүй. Яахав тодорхой хэмжээнд бэлтгэл бацааж байгаа юм байлгүй дээ.
-Та Ардчилсан нам засгийн эрх барьсан өнгөрсөн дөрвөн жилд бизнес эрхлэгчийн хувиар алдааг нь хэрхэн хардаг вэ. Олонх нь л “Биднийг сүйрүүлчихлээ” гэх юм?
-Ардчилсан намыг төр барьж эхлэх үнэндээ валютын нөөцгүй болсон байсан. Тэгэхээр нь валютын нөөцийг зээл авч бүрдүүлсэн. Үр дүнд нь 18 аймгийг засмал замаар холбосон. Аймгийн төвүүдэд “Гудамж” төсөл хэрэгжүүлсэн. 100-аад мянган айлын орон сууц барьсан. Сургууль, цэцэрлэг барьсан. Валютын ханш нэг их өндөр өсөөгүй. 20-30 хувьд барьж ирсэн. Энэ бүхнийг зээлийн хүчээр хийсэн. Ардчилсан намд өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ганц л буруу юм бий. Тэр нь мөнгийг дэндүү замбараагүй цацсан. Бараг 7,5 миллиард доллар авсан. Чингис бондын 1.6 сая ам.доллар, Самурай бондын 600 сая, Дэлхийн банкны 500 сая, Сингапурын банкны 250 сая доллар, Швейцарын банкнаас 250 саяыг авсан. Зөвхөн Худалдаа хөгжлийн банк гэхэд бараг 1.6 сая орчим доллар авсан байх жишээний. Үүн дээр нэмээд своп хэлэлцээрийн шугамаар Монголбанк арилжааны банкуудтай хамтраад 2.5 тэрбум ам.доллартай тэнцэхүйц юань зээлээр авчихсан байгаа. Энэ бүх зээлүүд нь бүгд арилжааны зээл. Жилийн 8-9 хувийн хүүтэй. Хүүний төлөлт нь гэж замбараагүй юм. Хэрэв би байсан бол цэвэр экспортын үйлдвэрлэлээ дэмжих байсан. Жилдээ дунджаар 4-5 миллиард доллар олдог экспорттой болох хэрэгтэй. Дараа нь гаднаас оруулж ирдэг бараа бүтээгдэхүүнээ Монголдоо орлуулж үйлдвэрлэдэг болно. Үүний дараа харин хэрэглээг дэмжих бодлого барина. Иргэдийнхээ ажилгүйдлийн асуудлыг шийдэж чадаагүй байж барилга барих ямар хэрэгтэй юм. Ажилгүй хүмүүс юугаараа зээлээ төлж, юугаа идэж амьдрах юм бэ. Ийм тооцоогүй байж болохгүй. Өнөөдөр гадаад худалдаа 80 хувийн алдагдалтай явж байна. Дээрх гурван асуудлыг шийдэхгүйгээр улс орон хөгжихгүй. Ардчилсан нам үүнийг хийж чадаагүй.Мөнгө олоход хэцүү. Харин үрэхэд амархан. Тийм учраас Ардчилсан нам мөнгийг маш хариуцлагагүй зарцуулсан. МАН өмнөх дөрвөн жилд нь дандаа хэрэглээг дэмжсэн. Ямар ч бодлогогүй.
-Та Чингис бондоос санхүүжилт авсан үү?
-Авсан. Гэхдээ үйлдвэрлэгчид бол төлчихнө. Санаа зоволтгүй. Харин зам руу орсон мөнгө төлөгдөхгүй. Барилга нь ч төлөгдөхгүй.
-Хаа очиж барилга бас ч гэж учиртай биш үү. Ипотекийн зээлийн эргэн төлөлт шүү дээ
-Төлөгдөхгүй ээ. Барилга өртгөө нөхөж дуусахад 30-40 жил хэрэгтэй. Гэтэл бид нарын авсан зээл 3-4 жилийн хугацаатай. Тэгэхээр байдал улам л хэцүү болно.
-Одоо тэгээд яах уу. Танд ямар гарц байна?
-Засгийн газар хөөрхий минь “Гаднаас мөнгө олж ирнэ” гээд л гүйгээд байна. Одоо үүнийгээ болих хэрэгтэй. Гаднаас мөнгө авахынхаа оронд дотоодын аж ахуйн нэгж, засаг төрийнхөө үйл ажиллагааг алдагдалгүй болгох хэрэгтэй. 200 мянган хүн төрийн албан хаагч нэрийн дор татвар төлөгчдийн мөнгийг зүгээр идээд суугаад байна. Тавин хувийг нь цомхотгох хэрэгтэй. Харин тэд нарт аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нь шаардлагатай зээлийг нь олгох хэрэгтэй. Мөн бизнес хийх орчин боломжийг нь олгож өг. Хэрэв ногоо тарь гэж байгаа бол импортоор орж ирж байгаа хүнсний ногоог хориглох хэрэгтэй. Нэг ширхэг сонгино ч оруулж болохгүй. Мөн сурагчийн дүрэмт хувцас, хүчний байгууллагын дүрэмт хувцсыг зуун хувь дотоодын аж ахуйн нэгжээр хийлгэдэг болгоё. Гаднаас оруулж ирэх эрх өгсөн даргад өндөр хариуцлага, шийтгэл ногдуулдаг болох хэрэгтэй. Хүүхдийн сурах бичиг, сургуулийн тавилгыг гаднаас авчирдгийг болих хэрэгтэй. Дотоодод үйлдвэрлэх бараа бүтээгдэхүүний жагсаалтыг гаргах хэрэгтэй. Үүнийг зөрчсөн албан тушаалтан даргад хариуцлага хүлээлэг. Тэгж байж хүмүүс ажилтай орлоготой болно. Тэгж байж гадаад руу гардаг мөнгө маань дотоодын иргэдийн халаасанд ордог болно. Энэ мэтчилэн асар их албан ёсны зөвшөөрөлтэй гадаад руу урсдаг валют Монголдоо үлдэнэ. Ерөөсөө л яаралтай үйлдвэрлэгчдийг дотооддоо ашигтай ажиллах боломжоор нь хангах хэрэгтэй. Тэгж байж л гадны банкууд манайд орж ирнэ. Алдагдалтай ажиллаж байгаа тохиолдолд ямар ч тэнэг банк манайд хөрөнгө оруулахгүй. Бүр хятадууд ч гэсэн орж ирэхгүй.
-Гэхдээ энэ хямралтай байдлыг далимдуулаад “Хятадууд биднийг эзлэнэ” гэсэн айдас хүмүүст байна шүү дээ. Ер нь анзаараад байхад эзлэгдчихвэл яана гэдэг болгоомжлол их түгээмэл байх юм?
-Аргагүй ээ. Өвөрмонгол автомат улс байсныг нь дайны дараа Хятад улс нэгтгэж авсан. Буриад, тува, халимаг мөн ялгаагүй дайны дараа оросууд нэгтгэсэн. Үлдсэн ганц тусгаар улс нь ар Монгол буюу бид нар байна. Ийм бэлэн жишээ байхад манайхны айх нь зөв. Гэхдээ гэртээ саймшраад санаа зовох биш. Сонгуулийнхаа саналыг худалдана гэдэг чинь Монгол Улсаа худалдаж байгаа хэрэг. Яаралтай үүний эсрэг төлөвшлийг бий болгомоор байгаа юм. Өөрсдөө саналаа худалдчихаад тусгаар тогтнол ярих хэрэггүй. Гадны банк орж ирээд бид нарыг эзлэх гэж байгаа хэрэг биш.Өөрсдөө л худалдаад байгаа хэрэг шүү дээ.
-Өөрсдөө л тавьж туух гээд байна, эх орноо гэж үү?
-Манай иргэд өөрсдөө л тусгаар улсаа 5-10хан мянган төгрөгөөр өгчих гээд байна. Хятад улсаас орж ирж байгаа Монголд үйлдвэрлэж болох бараа бүтээгдэхүүнийг хууль гаргаж хорих хэрэгтэй. Ялангуяа хүнсний бүтээгдэхүүнд. Үүнд яаралтай Засгийн газар арга хэмжээ авах хэрэгтэй. Реформ хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол ОХУ руу гэхэд жилдээ миллиард ам.доллар шатахуунаас болж урсаж байна. Тэр мөнгөөр юу хийж байна. Хараарай. Өдөржин хийх ажилгүй сэлгүүцэж явахынхаа оронд ядаж тавин хувиар нь үйлдвэрлэлээ дэмжсэн бол тал нь ажилтай, орлоготой болох байсан. Тэгж бензин үрэх хэрэг байна уу. Ядаж 500 сая ам.доллараар нь бензин аваад, 500 сая ам.доллараар нь үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй. Зүгээр л машиныхаа банкинд хийгээд шатааж байна. Ингэж болохгүй.
-Үгүй ээ, тэгээд бензиний үнэ өслөө. Амьдрал хэцүүдлээ гээд хашгирдаг шүү дээ?
-Бензиний үнэ өсөөд амьдрал сүйрээд байгаа юм биш. Ажил хийе гэж ярь. Өөрсдөө үйлдвэрлэл эрхэл. Машинтай явсан яваагүйдээ амьдрал сүйрэхгүй. Хүмүүс буруу харж байна. Бензин хийж машин унаж хэсүүчилснээр амьдрал сайжирдаг гэж хэн хэлсэн юм. Зунжин машин унаж, сэлгүүцэж, найр наадам хийж байна. Үүнийгээ болихгүй бол бидний амьдрал маш их хүндрэх болно. Яахав энэ хэвээрээ яваад сүйрсэн ч хамаагүй гэж бодож байгаа бол өөрсдөө л мэднэ биз дээ. Та бүхний л сонголт шүү дээ. Хүүхэддээ чанартай сайхан хоол хийж өгөх үү, машиндаа бензин хийгээд зүгээр сэлгүүцэх үү. Энэ сонголтоос чи алийг нь сонгох вэ.
-Мэдээж, хүүхдүүддээ сайхан хоол хийж өгнө дөө.
-Амьдрал чинь энэ л байхгүй юу. Үүнийгээ сонгох хэрэгтэй. Тэгээд Олон улсын валютын сангийн үгэнд орж, хөтөлбөр хэрэгжүүлэхгүй бол Монгол Улс хүссэн ч эс хүссэн ч дампуурлаа зарлана. Гэхдээ авахгүй байж болно. Харин авахгүй бол дампуурна. Тэр үед хэн ч тоож манайд туслахгүй. Мөн олон улсын банк санхүүгийн байгууллагууд бидэнтэй харьцахгүй. Гэхдээ энэ сонголтыг авах авахгүй асуудлыг эрх барьж байгаа улстөрчид шийднэ. Манайх шиг жижигхэн ядуу оронд туслах улс хаана байх вэ дээ. Байхгүй ш дээ. Тэгэхээр юун түрүүнд бензинийхээ татварыг нэмэх хэрэгтэй. Наад зах нь, Оюутолгойн төлөх татвар манайд нэмэгдэж таарнаа даа. Эдийн засгийн алдагдал багасна. Ядуурлын эсрэг их том сан байгуулж ажиллах хэрэгтэй. Олон улсын валютын сан орж ирвэл долларынхаа ханшийг чөлөөл гэнэ байх. Тэгэх ч хэрэгтэй. Байх ёстой тооцооноосоо арав дахин их төгрөг зах зээлд хэвлээд оруулчихсан улсад өөр арга ч байхгүй.
-Та төрийн ордноор хэр орж байна. Засгийн газрынхантай уулзав уу?
-Ороогүй ээ. Нүдний өргөс болж тийшээ ороод юу хийх вэ. Намын даргын хувьд уулзлаа гэхэд би чинь үнэнийг хэлнэ. Үнэнийг хэлэхээр хүний нүдэнд өргөс л болно. Тэгэхээр ороод ч хэрэггүй биз.
-Гэхдээ л та бизнес хийж чадахгүй хүмүүс бизнес хийгээд, төр удирдах сэтгэлгүй, бодлогогүй хүмүүс төр удирдаж байгаа тухай ярьж байна. Энэ чинь тэртээ тэргүй өргөс шиг харагдах нэгэндээ өргөс шиг харагдах л шалтгаан шүү дээ?
-Буруу юм хийгээд байхаар бас хэлэхгүй байж болохгүй юм л даа.
-Сүүлд Далай лам ирсэнтэй холбоотойгоор Хятадын тал яриа хэлэлцээгээ зогсоож, татвараа хүртэл нэмсэн тухай дуулиан дэгдэж байна. Та энэ талаар ямар бодолтой байна?
-Далай лам ирсэн ирээгүй хятадууд манайд тийм зээл өгөхгүй байсан юм.
-Яагаад?
-Яагаад гэхээр Хятадын санхүүгийн бодлого өөрөө биеэ дааж явахаа больсон. Олон улсын валютын сантай зөвшилцөж явдаг болсон. Нэгэнт цаад тал нь Монголд “Стэндбай” хөтөлбөр хэрэгжүүлэхээр яриад эхэлчихсэн байхад хятадууд манайд зээл өгч чадахгүй. Чадахгүй болохоороо худлаа баахан төслийн зээл, өндөр хүү ярьж эхэлсэн. Иймд Олон улсын валютын сантай яаралтай гэрээ хэлэлцээрээ хийх хэрэгтэй.
-Далай ламыг Монголд ирүүлснээр Хятадаас авах зээл авах боломжгүй боллоо гэж бухимдсан улстөрчид цөөнгүй байгаа дуулдсан шүү?
-Хятадын мөнгөн тэмдэгт зөвхөн хятадынх бус дэлхийн хөрвөдөг валютын нөөц болсонтой холбогдуулж, Хятад өөрсдийнхөө мөнгө санхүүгийнхээ бодлогод шинэчлэл эрс шинэчлэлт хийх хэрэгтэй болсон. Өмнө нь асар их мөнгийг бэлнээр гадагш нь гаргаж, асар өндөр үнээр алдагдалтай үйлдвэрүүдийг зээлээр байгуулж, тэрийг дагаад төрийн албан хаагчид нь хээл хахуулийн хэрэгт холбогдож их хэмжээний юанийг хяналтгүйгээр хэвлэж гүйлгээд оруулдаг байсан. Энэ бүхнээсээ Хятад бүрэн татгалзах болов уу гэж бодож байна. Үүнтэй холбогдуулж олон улсын хууль эрх зүйн дагуу банк санхүүгийн үйл ажиллагаа явуулахаар Хятадын Коммунист нам зорьж байх шиг байна. Тийм учраас хятадуудын хувьд шинэчлэлийн он эхэлж байгаа болов уу. Юанийн ханшаа чөлөөлөх, аж ахуйн нэгжүүдээс хувьчлах, иргэддээ газар эзэмшүүлэх, хүний эрхийг дээдлэх зарчим рүү явна байх. Монгол бол хүний эрхийг дээдэлдэг орон. Хятад ч үүн рүү явж байгаа. Бараа бүтээгдэхүүнийг хуурамчаар үйлдвэрлэж, хулгай хийдэг арга барилаасаа татгалзана. Олон улсын хүний эрхийн конвенцид элсэхээр зэхэж байгаа. Ийм болохоор шашин, гарал угсаа, соёл, зан заншлаар нь бусдыг ялгаварлан гадуурхахын эсрэг явж байгаа гэж болно. Хятал улс бол хүчирхэг улс орон болохын тулд олон улсын хүний эрхийн чиглэлээр тавьдаг шаардлагуудыг биелүүлэх шаардлагатай болно.
-Тэгээд хятадууд хилээ хаавал яаана. Манайх “Бид өлсөөд үхнэ” л гэх юм?
-Монголчууд хятадтай хилээ хаалаа гээд өлсөж үхэхгүй. Оймс, турсик, барилгын ганц нэг материал авахаа байлаа гээд өлсөж үхэхгүй. Харин ч үйлдвэрлэгчдээ дэмжиж өгнө.
-Хэрэв Орос Хятадтай хамтраад хатуурхаад эхэлбэл яана. Хоёр гүрний бодлого манайхыг тойрч гарах нь эдийн засгийн кордиороос эхлээд олон зүйл дээр анзаарагдаж байгаа даа?
-Тийм юм байхгүй ээ. Хятадууд сүүлийн 10-аад жил оросуудыг их хулхидаж байгаа. Брейксийн холбоо байгуулж ажиллана гэж байсан боловч Хятад тэр бүхнийг умартан Олон улсын валютын сангийн гишүүн болсон. Тийм учраас Оросын хувьд Хятад бол улс төр, эдийн засгийн найдваргүй түнш гэдгээ харуулсан. Ядарч явахад нөхрийн чанар танигдна гэж монгол зүйр үг бий. Харин цөөхөн монголчууд бид нар Дэлхийн хоёрдугаар дайнаар Зөвлөлт холбоот улсад хамгийн өгөөмөр, харамгүй анд нөхөр нь болж тусалж ах дүү нь болж явсныг битгий мартаарай гэж Оросын талд хэлэх хэрэгтэй Тэр ч битгий хэл Япон, Хятадын дайнаар Зөвлөлтийн цэрэг монголын цэрэгтэй Хятадыг японоос чөлөөлөхөд асар их үүрэг гүйцэтгэсэн гэдгийг бид ч мартаж болохгүй. Тийм учраас оросууд бол бусадтай нийлж Монголын эсрэг ямар нэгэн улс төрийн бохир муу арга хэрэглэхгүй гэж бодож байна. Бусдын ятгалганд автагдаж Монголын эсрэг ямар нэгэн үйл хэрэгт орохгүй гэдэгт итгэж байна. Ер нь тэгээд бид нар ямар Осама Бин Ладен, терористуудыг авчраагүй биз дээ. Дэлхийн нэрт Нобелийн шагналт, энх тайвны бэлгэ тэмдэг болсон Далай лам тухайн нэг улсад айлчлах нь муу муухай үйлдэл биш гэж бодож байна. Ном уншдаг л хүн ш дээ, Далай лам чинь. Зүгээр л 80 гарчихсан өвгөн биз дээ. Энэ бол бас арай дэндүү тусгаар улсын дотоод хэрэгт орсон хэрэг шүү. Ийм юман дээр хоёр улсын харилцааг хүчилж болохгүй. Бид нар ямар Хятадад терорист ажиллагаа явуулахад бэлтгэж байгаа биш. Пуужин байрлуулах гэж байгаа биш.
-Гол нь зээлийн асуудал байх шиг байгаа юм. Одоогийн хүндрэлийг даван туулахад шүү дээ?
-Тэгээд зээл авахаа больчих л доо. Угаасаа бид нарын зээл авах хэмжээнээсээ хэтэрчихээд байна. Улс орноо тусгаар тогтнолгүй болгох хэмжээнд хүрчихээд байна. “Стэндбай” хөтөлбөрөөр дамжуулж зээл авах боломжтой. Яагаад заавал улайрч, тусгаар тогтнолоо барьцаалж зээл авах гээд байгаа юм бэ. “Стэндбай” хөтөлбөрөөр дамжуулан санхүүгийн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, төрийн алба цомхотгон ажиллах боломж байсаар байхад шүү. Буддын шашны төргүүн айлчилсны төлөө хоёр орны харилцааг улстөржүүлж муутгах тийм шалтаг шалтгаан бий болгох ёсгүй гэж бодож байна. Чингис хаан дэлхийн талыг эзлэхдээ хэзээ ч шашинаар нь оролддоггүй байсан юм. Харин ч шашин, соёлыг нь хүндэтгэж ирсэн байдаг. Хубилай хаан Хятадыг 200 жил удирдахдаа шашин, соёлоор нь оролдсон уу. Үгүй шүү дээ. Шашин гэдэг бол хүний оюун ухаан. Олон зуун жилийн үр дүнд гарч ирсэн том шинжлэх ухаан. Амьдралын түүх, утга агуулга. Ши Зиньпин дарга Монголд айлчлах үеэрээ УИХ-ын чуулган танхимд их зохиолч Д.Нацагдорж гуайн “Миний нутаг шүлэг”-ийг “Миний эх орон” гээд уншихад хятадууд дургүйлхэж бухимдлуу. Энэ бол соёл юм. Хэрэв Моцарт, Шескфир нар амьд байгаад Монголд айлчилбал бас л ингэж гомдох уу, Пап лам ирвэл ингэж гомдох уу. Тийм учраас би тэр том улсыг ийм юмаар улс төр хийхгүй байх гэж бодож байа. Би тэгж харж байгаа. Хятадыг доромжлох гэж Далай ламыг авчраагүй л байхгүй юу. Түүхэн өв уламжлал, соёл уламжлалаа хүндэтгэж авчирсан. Ер нь сүүлийн үеийн нөхцөл байдлаас үүдээд хятадуудыг сайн хөрш, сайн түнш мөн үү, үгүй юу гэдэгт эргэлзэж байгаа. Бидний зан заншил, соёлыг үл хүндэтгэж байгаа бол яавч сайн түнш болохгүй байх аа.
-За даа, та бид хоёрын ярилцлага их хүнд сэдэв рүү орчихлоо. Гэхдээ мэдээж ярилцлага авч байгаа гэдгээр таны энэ яриаг хасна гэж байхгүй л дээ. Хүнээ санаа бодол гэдэг бол өөрийнх нь үнэт зүйл байж таараа. Иймд ярилцлагад оруулна. Харин төгсгөлд нь тодруулж асуухад та зарим нэг хүмүүс шиг “Хятадын эсрэг” гэсэн анти үзэлтэн биш биз дээ. Хэт үндсэрхэг гэдэг юм уу?
-Биш биш. Би зүгээр үүссэн нөхцөл байдалд л бодлоо хэлжийнэ. Хэт үндсэрхэг, хоцрогдсон үзэлтэй хүн биш шүү.
-Ашигт малтмалын бүтээгдэхүүний татварыг нэмсэн нь манайд их хүндрэл үзүүлэх болохоор тодруулж асуулаа. Тэр дундаа “Оюутолгой” компани энэ асуудалтай холбогдуулан экспортоо түр хугацаагаар зогсоосон байна лээ?
-Үгүй яахав дээ. Оюутолгой бол “Рио Тинто” компанийн бизнес. Тийм учраас “Рио Тинто” компани Английн Хатан хаанд хүсэлт тавьж Ши Зиньпинд хүсэлт гаргаж энэ асуудлаа зохицуулах байлгүй. Үүнд бид нар санаа зовоод байх юу байх вэ. Гол нь бидний хувьд Монгол Улсын тусгаар тогтнол гэдэг их үнэ цэнтэй. Энэ тусгаар тогтнолоо хойч үедээ хадгалж үлдээх хэрэгтэй.
-Ядаж байхад ярилцлага буулгахтай зэрэгцээд Оросын иргэн “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандахыг зодсон гээд бөөн шуугиан дэгдчих юм. Таныг урлаг соёлд ойр хүн болохоор ярилцлагын төгсгөлд энэ талаар бодлыг тань сонсоё. Манайхан нэлээн эсэргүүцэл илэрхийлж, жагсаал зохион байгуулах тухай яриад эхэлсэн байна лээ?
-Дэлхийн хоёрдугаар дайны үер ОХУ-ын ард түмэн хамгийн хохирол амссан. Олон сая хүнээ алдсан. Тийм болохоор орос хүн бүр фашимзыг үзэн яддаг. Тэгэхээр Амараагийн хувьд фашизмын бэлгэ тэмдгийг хүзүүнээсээ зүүгээд явдаг болохоор эмзэг туссан байхыг үгүйсгэх аргагүй. Хээ болгож ашиглаагүй тэмдэгээр нь зүүсэн байсан. Орос хүн эмзэглэж хүлээж авсан байх. Аргагүй ээ, дэлхийн хоёрдугаар дайнд аав, ээж өвөө эмээгээ алдсан хүн гоморхож, шанална биз дээ. Тийм болохоор бусад улс орны тэмдэг, бэлгэдлийг хүлээж авч, зүүхдээ агуулгыг нь бодож хэрэглэх ёстой болов уу. “Хар сарнай”-ийн Амраа машин дээрээ хүртэл хас тэмдэг зүүсэн явдаг юм билээ. Монгол хээ маягаар биш л харагддаг. Юманд агуулга гэж байдаг. Тийм учраас орос залуу үзэн ядаж үйлдэл хийсэн болов уу гэж ойлгосон. Мэдээж гадаад харьяат хүн бол монгол хүнд гар хүрэх эрх байхгүй. Тэр бол хууль зөрчсөн үйлдэл. Гадаад битгий хэл монголчууд монгол хүндээ гар хүрэхэд хуулийн хариуцлага хүлээдэг. Ер нь цаашид манайхан урлаг урлагаараа байж, фашизмыг илэрхийлж болохгүй байх аа. Тэгэх тусмаа 30 сая ард түмнээ алдсан ард түмний өмнө хас тэмдгээр дамжуулж өөрийнхөө уран бүтээлийг сурталчлах шаардлагагүй байсан болов уу. Гол нь тэр орон нөхөр хуулийн хүрээнд мэдээж хариуцлага хүлээх ёстой. Гэхдээ тэглээ гээд харин Монгол, Оросын ард түмнийг талцуулах хэрэггүй. Үүнийг хэн хэн нь бодолцож үзэх хэрэгтэй. Хөрш орны харилцаа гэдэг энгэрийн тэмдэгний асуудал биш байхгүй юу.
Kad je počela pandemija, moja se farma još uvijek trudila, ali je došla do faze da se sve promijenilo za mene, moju obitelj i moju peradarsku farmu.
došlo je do toga da teško plaćam svoje osoblje i to je zaista bila zabrinjavajuća situacija.
Tako sam počeo tražiti dodatna sredstva za vođenje svoje peradarske farme. Prvo sam otišao u svoju banku tražiti kredit, rečeno mi je da moram predočiti dobro dokumentirano osiguranje, a kamata je bila tako visoka.
Postao sam toliko zbunjen, a zatim sam obavijestio svog prijatelja, gospodina Matića koji je vlasnik peradarske farme, o
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,
имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
whatsapp: 15733337443
Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,
имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
whatsapp: 15733337443
Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад dr.louisclinic@gmail.com хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Учир нь бид бөөрний эмнэлэгт яаралтай хэрэгтэй эсвэл 918704214690
имэйл: dr.louisclinic@gmail.com
whatsapp: 1- (725) 2017759
Үнэ: $450,000usd
Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу?
зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл,
үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү?
нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газар байна
Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог
бага хүүтэй, бага хүүтэй 2%.
И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com
ТЕСТИРАЊЕ НА КАКО ГО ДОБИ ПОДАТОК ЗА КУПУВАЊЕ НА ДОМА ОД РЕАЛЕН И ДРЖАВЕН ЗАДОЛЖИТЕЛЕН КОМПАНИИ ПОВИКУВАНА ЗА КРЕДИТНА КОМПАНИЈА на Албакер. Јас сум многу среќен денес и БОГ БОЈА ЈОС ЛУИС ЗАДОВОЛНА КОМПАНИЈА.
,
Моето име е Абдулах Јас сум од градот Цlgii сум во потрага по вистинска кредитна компанија во изминатите 5 месеци, да купам куќа
си што го добив беше куп измами кои ме натераа да им верувам и на крај
од денот, ги зеде моите пари без да дадат ништо за возврат, сите
мојата надеж беше изгубена, се збунети и фрустрирани, никогаш не сакав да имам врска со кредитни компании на интернет, па отидов да позајмувам пари од
пријател, ѝ реков се што се случило и таа ми рече дека може да ми помогне
таа знае заем компанија која може да ми помогне со било к
DATA APPLICATIONS
1) нэр ...........................
2) Улс .......................
3) Хаяг ......................
4) Жендер ........................
5) гэрлэлтийн байдал .............
6) Ажлын ................
7) Утасны дугаар ...........
8) ажил дээрээ ажилласан .....
9) сарын орлого ....................
10) н