УИХ-ын гишүүн С.Жавхлан өнөөдөр Баянзүрх дүүргийн 85-р сургуулийн нэг ангийн сурагчдад дээл бэлэглэсэн байна. Гэхдээ жирийн нэг дээл биш. Сурагчийн дүрэмт хувцасны загвартай гэдгээрээ онцлогтой. Тэрбээр энэ дээлээ УИХ-ын гишүүний анхны цалин болох 1.542.122 төгрөгөөрөө бүтээлгэсэн бөгөөд түүний хувьд бусад УИХ-ын гишүүдээ үндэсний хувцсаа өмсөхөд уриалах санаагаа ийн хүүхдүүдээр дамжуулан идэвхжүүлж байгаа аж.
Үүгээрээ тэрбээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын дарга М.Энхболд нарын мэдээллээс илүүтэй сошиал ертөнцийнхөнд хүрсэн бөгөөд пиарын бодлогоороо хамгийн шилдэг нь байж чадлаа.
Сэтгэгдлүүд :