Агентлагуудын даргын "сунгаа" эхэлжээ

2016-07-25 12:34:05

Шөнөөр хуралдаж давхар дээлтэй голдуу сайд нараа томилсон МАН-ынхан ирэх долоо хоногт зарим агентлагийн дарга нарыг томилохоор тохироогоо хийгээд эхэлжээ. Хил хамгаалах ерөнхий газрын даргад Хошууч, генерал А.Баатарцогт, Ц.Сэргэлэн гэсэн тэтгэврийн хөгшчүүлийг сойж байгаа дуулдана. А.Баатарцогт  өмнө нь Хил хамгаалах ерөнхий газрын даргаар ажиллаж байсан бөгөөд С.Баярын хүн гэдгээрээ ОХУ-ын Эрхүү хотод Ерөнхий консулаар томилогдож байгаад ирсэн эрхэм. Түүнийг энэ удаа ч С.Баяр зүтгүүлж байгаа юм. Тэрбээр контарбандын хэрэгт холбогдож байсан, даргын сэнтийгээс бууж үзээгүй генерал юм байна. Ц.Сэргэлэн генералын хувьд гадаадад мөрийтэй тоглоом сайн тоглодог гэдгээрээ салбарынхандаа сайн танигджээ.  ХХЕГ-ын даргаар ажиллаж цол, зэргээ хүртчихсэн өндөр настнуудыг МАН-ынхан ийнхүү зүтгүүлж байгаа нь албан тушаалын наймаагаа хэрэгжүүлж байна уу гэлтэй.

            Шинэ бүтцийн доор Гааль, татварыг салгах болсноор Гаалийн ерөнхий газрын даргад  Б. Винтов, н.Гантуг нарын нэрийг зүтгүүлж байгаа талаар эх сурвалжууд хэлж буй. Б.Винтов нь Дорнод аймаг дахь Гаалийн газрын даргаад өмнө нь ажиллаж байсан бөгөөд түүнийг өөрийнхөө сонгуульд сайн ажилласан гэдгээд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Т.Бадамжунай нар зүтгүүлж буй. н.Гантугын хувьд өмнө нь Хотын Гаалийн газрын даргаар ажиллаж байсан. Түүнийг Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй зүтгүүлж байгаа аж. Харин Татварын ерөнхий газрын даргад Лувсандашийн Зоригт намынхаа бодлогын зөвлөлийн дэмжлэгтэйгээр зүтгэж байна. Тэрбээр өмнө нь Татварын ерөнхий газрын даргаар ажилласан байсан бөгөөд өдгөө 60 хүрч буй. М.Зоригтын өрсөлдөгчөөр Төрийн өмчийн хорооны даргаар 4 сар, Татварын ерөнхий газрын даргаар 3 сар "дадлагжиж" ажилласан   н.Заяабал гэгчийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар зүтгүүлж байгаа мэдээлэл байгаа юм. Ер нь мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн мөрийн хөтөлбөрөөсөө  анхнаасаа хазайж эхэлсэн МАН голчлон хөгшин бурихчуулыг сайд, агентлагийн даргад зүтгүүлж байгаа нь намдаа хэрхэн мөнгө цуглуулж хандивлах вэ гэдэгт гаршсан тэтгэвэрийнхнийгээ илүүтэй дэмжиж байна гэж хардагдахаар байна. 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :

хилийн цэрэг      ip : 202.55.191.76 2016-07-25 14:59:32
МАН мэргэжлийн бус Засаг байгуулж эхний ялагдлаа хүлээсэн. Одоо тэтгэврийн хөгшчүүлээр агентлагуудыг удирдуулж 2 дах ялагдлаа хүлээх нь ээ. бид юу хийчихвээ,

иргэн      ip : 202.179.31.123 2016-07-25 12:46:29
нэг луйварчинг нөгөө хулгайчаар солиод өөрчилт гарахгүй нууж хулгайлах л ихсэх байхдаа





(0/800)