Зам, тээврийн сайд асан А.Гансүхийг төмөр замын тендерийн будилаантай холбогдуулсан эх орноосоо зугтсан тухай мэдээлэл гарах болсон. Тэгвэл тэрбээр энэ талаар өөрийн facebook хуудсаараа дамжуулан “Би эх орноосоо зугтахгүй” хэмээн мэдэгдлээ.
Үүнийг нь дэлгэрэнгүй хүргэвэл “хэвлэлээр дахиад л гүтгэлгийн мэдээлэл тараагаад эхэлжээ. Тайлбар хийе. Өмнө нь ч бас ташаа мэдээлэл их тараасан. "Хил гарахыг хориглосон л гэнэ, гарах гэж байхад нь зогсоожээ л гэнэ" гэх мэтээр... Би албан томилолтоор ОХУ, АНУ-д ажиллаж байна. Мөн энэ томилолтын хүрээнд Изриал улс руу очих ёстой. Ер нь 2016.1.1-ээс хойш би Японд 2 удаа, БНСУ-д 2 удаа, АНУ-д 2 удаа албан ажлаар зорчсон. Тухай бүр хуулийн дагуу холбогдох хуулийн байгууллагад мэдэгдээд явдаг. Одоо ч гэсэн шалгалт хийж байгаа АТГ болон байцаагчид хаашаа, ямар ажлаар явж байгаагаа албан ёсоор мэдэгдэж, томилолтын тушаалыг хавсарган хүргүүлсэн. Тэд миний хаана байгааг мэдэж байгаа. Энэ долоо хоногт багтаж Монголд очино гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Надад эх орноосоо зугтах шаардлага, шалтгаан байхгүй. Тэгээд ч тулааны талбарт нөхдөө хаяад бүр ч зугтахгүй” гэсэн байв.
Сэтгэгдлүүд :