Өнөөдөр Монгол Ардын намын Бага хурал хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийг нэр дэвшүүлэх учиртай.
Тэгвэл өчигдөр УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байгаа тухай мэдээлэл гарсан нь албан ёсны шийдвэр биш аж. Түүнчлэн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга асан С.Бямбацогтыг намынх нь нөхөд Ерөнхий сайдад зүтгүүлэхээр ярилцсан тухай мэдээлэл байна. Түүнийг өнгөрсөн дөрвөн жилийн турш УИХ дахь сөрөг хүчний бүлгийн даргын хувиар эрх барих хүчин болох Ардчилсан намын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах үүргээ сайн биелүүлсэн хэмээн үзэж байгаа аж.
Дээр нь, УИХ-ын гишүүдийн олонх нь залуучууд байгаа энэ үед ард түмнийг залуу лидерийг төрүүлэх сонирхолтой болсныг хүндэтгэн үзэж Ерөнхий сайдаа томилох ёстой гэж үзэгсэд ч олон байгаа юм. Нэг ёсны С.Бямбацогтыг дэмжих МАН-ын Бага хурлын гишүүн цөөн биш бөгөөд намынх нь Удирдах зөвлөлийн хурал дээр ч энэ тухай яриа өрнөсөн бололтой. Гол нь бие даасан байр суурьтай байж чадах Ерөнхий сайдтай болох тухай шалгуурт тэнцэх учраас тэр гэнэ шүү.
Byambatsogt for PM.Hol iluu
Byambatsogt for PM.Hol iluu
Idej uuh l turshlaga ih bga
Tulburtei hudlaa magtahaa bolij uz ard tumen teneg bish
tendrees bosson kompani gj sonsson uls ter chigtee tender bolchuul yana