Х.Баттулга Заг сумын иргэдтэй уулзалт хийлээ

2016-06-14 19:24:27

   Монголын нууц товчоонд  Хүрэн бэлчирээр дуурсагдан мөнхөрсөн  Заг Байдрагийн ард иргэдтэй  өнөөдөр УИХ-ын сонгуульд 9 дүгээр тойргоос нэр дэвшигч Х.Баттулга уулзалт хийлээ.  Хонгор нутгийн ард түмний дэмжлэгээр УИХ-д гурвантаа сонгогдож , Засгийн газарт  хоёр удаа сайдаар ажилласан  нэр дэвшигч өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын тайлангаа танилцуулсан юм.  Үүнээс малчид руу чиглэсэн зарим бодлогоос дурьдвал 2001 оноос 2010 он хүртэлх хугацаанд нийгмийн даатгалаа төлөөгүй малчдад  зориулсан хуулийн төслийг Засгийн газарт өргөн барьсан байгааг дуулгалаа. Энэ төсөлд нийгмийн даатгалаа төлөөгүй  малчдын нөхөн төлбөрийг 50 хувийг нь ноос ноолуурын урамшууллаас 50 хувийг  төрөөс төлүүлэх тухай тусгсан байгаа юм.  Газрын хэвлий дэхь байгалийн баялаг ихтэй  Монгол улс  гурван сая гаруй хүн амынхаа амжиргааны түвшинг дээшлүүлэх  боломж бий.  Эдийн засгийн чадавхаа нэмэгдүүлж айл өрх бүрийг ажилтай,орлоготой болгохын тулдҮйлдвэрлэлийн бодлого хамгийн чухал. Тэгэхээр уул уурхайн бүтээгдэхүүнээ түүхийгээр нь гадагшаа урсгадаг энэ байдлаа зогсоож үйлдвэрлэлийн аргаар  нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгож  гурав дахь зах зээлд нийлүүлэх боломж байгааг Х.Баттулга гишүүн хэлж байна. Үүний том боломж бол Сайшандын аж үйлдвэрийн цогцолбор. Төмрийн хүдэр коксжсон нүүрсний нөөцтэй манай улс эдгээр түүхий эдээ нийлүүлж ган гаргаж экспортод гаргаснаар улсын төсөвт илүү нэмэртэйг тайлбарлалаа.  Харин Заг сумын иргэд  Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт орсон “Нэг цэрэг-Нэг үндэстэн” хөтөлбөрийн тухай  мэдээлэл өгөхийг хүссэн юм. 20 тэрбумын төсөвтэй энэ хөтөлбөр хэрэгжсэнээрээ Монгол залуучууд өөрсдөө улсынхаа бүтээн байгуулалтыг хийх том боломж гарч ирэх юм. Өөрөөр хэлбэл цэргийн насны 6000 залуусыг энэ хөтөлбөрт хамруулж  гурван жилийн хугацаанд томоохон төслүүдийн гүйцэтгэл дээр ажиллуулах зорилготойг учирлаж байна. Энэ мэт улсаа хөгжүүлэх бүтээн байгуулалтын тухай мэдээлэл сонссон нутгийн иргэд  нэр дэвшигч Х.Баттулгыг цаашид эхлүүлсэн ажлаа гүйцээж ажиллахыг ерөөж, ажил хийж бүтэхийг зорьж буй хэн бүхэн хэл аманд өртөж, ажил хийдэггүй цагаан гартнууд суудлын ард нуугддаг гэдгийг нутгийн хөгшчүүл сануулж байлаа.

                УИХ-ын сонгуулийн 9-р тойрогт нэр дэвшигч Х.Баттулгын төв штаб

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)