Ярьдаг биш бүтээдэг нэр дэвшигч Х.Баттулга

2016-06-13 18:09:39

 

УИХ-ын сонгуулийн 9 дүгээр тойрогт нэр дэвшигч Х.Баттулга өнөөдөр Хонгор нутгийн хойморт орших Гурванбулаг сумын ард иргэдтэй  уулзалтаа үргэлжлүүллээ. Аймгийн төвөөс алслагдсан Гурван булаг суманд  өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд малчид руугаа чиглэсэн бодлого буюу аймгийн ЗДТГ-аас Шинэ хот айл хөтөлбөрийн хүрээнд Малчин фермер сургалтыг тасралтгүй зохион байгуулсан. Ингэснээрээ малчид өөрсдөө чадавхжиж малаас гаралтай түүхий эдээ эдийн засгийн эргэлтэд зөв оруулах , малаа эрүүлжүүлэх,  эрсдлээс хамгаалах нэгдсэн бодлогод хамрагдсан байна.  Бүтээн байгуулалтын хувьд өнгөрсөн намар  100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, цагдаагийн байр шинээр ашиглалтанд орсныг нутгийн удирдлагууд уулзалтын эхэнд онцоллоо. Сумандаа сайхан амьдарч болох тод жишээг Шинэ сум төсөл харуулсан.Баянхонгорын Баянлиг, Бууцагаан сумдыг Шинэ сумын төвтэй болгосон шигээ  Гурванбулаг сумыг жишиг сум болгох хүсэлтэй байгааг нутгийн иргэд хэлж байна. 2-3 жилийн өмнөөс тус сумын “Өвөр хөшөөт”-д алтны судалбар илэрч J&UGold гэх  хувийн компани алтыг нь ухах үйл ажиллагааг эхлүүлсэн байна. Үйл ажиллагаагаа явуулахдаа тэсэлгээний ажлаа хууль бусаар явуулжиргэдийн дургуйцлийг хүргэсэн гэдгийг нутгийн гишүүндээ хэлж байсан юм. Гурванбулаг сумынхан хойч ирээдүйдээ үлдээх газар нутгаа хувийн компанийн эрх ашгийн төлөө сэндийчүүлэхийг хүсэхгүй байгаа учраас  арга хэмжээ авч өгөхийг хүсч байна.  Хуулиндаа орон нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг тухайн орон нутгийхан өөрсдөө шийдвэрлэх эрхтэй гэж заасан байдаг. Хэрэв орон нутгийн иргэд уурхайн үйл ажиллагааг эсэргүүцвэл  тухайн  үйл ажиллагаа явуулж байгаа лицензыг цуцалж болдог . Тиймээс  хуулийнхаа дагуу шийдэгдэх ёстой гэдэг байр суурийг Х.Баттулга нэр дэвшигч хэлж байна. Цаашид сум орон нутгийн хөгжлийг түүчээлж ажиллахын тулд амаараа ярьдаг биш бүтээн байгуулж босгодог гишүүн бидэнд хэрэгтэй гэдгийг Гурванбулаг сумын иргэд хэлж байна.

 

УИХ-ын сонгуулийн 9-р тойрогт нэр дэвшигч Х.Баттулгын төв штаб


      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)