Монгол гэрт амьдардаг А.Отгонбаатар яагаад нэр дэвшиж болохгүй гэж

2016-06-03 21:03:22

УИХ-ын сонгуулийн 19 дүгээр тойрогт “Монгол залуу хүн” төрийн бус байгууллагын тэргүүн Аюурзанын Отгонбаатар нэр дэвшиж байгаа. Монголын илтгэгч залуусын төлөөлөл болсон түүний энэ шийдвэрийг цахим ертөнцийн олонх нь элэглэж байхад дэмжигсэд ч цөөнгүй байлаа. Тэрбээр өнгөрсөн хугацаанд Монголынхоо 21 аймгаар илтгэл тавьж, залуусын ирээдүйд туг өргөх цөөнгүй дурсамжийг бий болгосон. Үүнийг нь үгүйсгэх аргагүй.

Өдгөө монгол гэрт, гэр хороололд амьдардаг. Саяхан гэргий нь амаржиж ам бүл дөрвүүлээ болсон. Тв-10 телевизээр “Манайд хоноё” нэвтрүүлэг хөтөлж, гэртээ олны танил хүмүүсийг урьж хонуулан яриа өрнүүлдэг. Үүнийг нь ч шоологсод олон. Угтаа тансаг хауст амьдарч, эд хөрөнгөөрөө аархдаг улстөрчдийг “Танайд хоноё” нэвтрүүлэгт ороход эвгүйцдэггүй атлаа монгол гэртээ урьж, монгол хүний ёсоор яриа өрнүүлэхэд нь эгдүүцнэ гэдэг бол манайхны хувьд сөрөг үнэлэмж.

Хүний амьдрал тэгээс эхэлж, тэгээс өрнөдөг. Энэ жам ёсны гэмээр үзэгдлийг элэглэж буй хүмүүст түүний УИХ-д нэр дэвших нь ичгэвтэр байж болох. Гэвч тэр бол залуу хүн. Ар гэрийнхээ дэмжлэгээр шууд намдаа хандив өргөж, УИХ-д нэр дэвших эрхийг ногоон гэрлээр авч буй үе тэнгийнхээ залуусаас ялгарах ялгаа нь тэр өөрийнхөө хүчээр яваа.

Мэдээж Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт өргөмжлөл өгч, тултал нь магтсан нялуун дурсамж түүнд бий. Гэхдээ үүнээсээ ичсэн нь үгүй. Өөрийнхөө зөв гэсэн замаар л яваа зоригтой залуу. Иймд түүнийг өөлөхөөсөө урьтаж баян бол УИХ-д нэр дэвших ёстой гэсэн туйлширсан үзлээсээ манайхан салах хэрэгтэй байж болох юм. Гол нь түүнд алдаа байж болно. Гэхдээ тэр жирийн амьдралаас чадлаараа өсч дэвжихийг хүсч буй бидний л адилхан залуусын нэг. Үүнийг нь бодож ядаж өөчилж гоочлохоо больчих. Монгол ахуйгаасаа холдсон, үр хүүхдээ эх хэлээр нь бус гадаад хэл, гадаад хэв маягаар өсгөж хүмүүжүүлэхийг боддог залуусыг бодоход тэр эх оронч залуу. Иймд түүнийг өмгөөлөх сэтгэл түүнд хүрч, хөлс хүчээ шавхан амьдралынхаа төлөө зүтгэж яваа залуусын дэмжлэг тус болж л таараа. Тиймээс өмгөөл. Мөн дэмж. Зовлон, жаргал нэгтэй нэгнээ дэмжиж чадахгүй байж зоргоороо, дураараа бусдаар бахархаж, шүтдэг гаж зуршлаасаа ич залуус аа. Учир нь, тэр бол бидний л нэг юм.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :

albaker      ip : 93.65.89.201 2017-10-03 16:42:28
Сайхан өдөр ,
Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу?
зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл,
үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү?
нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газар байна
Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог
бага хүүтэй, бага хүүтэй 2%.
И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com

zochin      ip : 202.55.191.76 2016-09-19 10:24:43
amjilt hvsei.





(0/800)