УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас Х.Баянмөнх аваргын охин Б.Сүрэнжав Увс аймагт нэр дэвшихээр болсон. Гэтэл өчигдөр Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж түүний оронд УИХ-ын гишүүн асан С.Отгонбаярыг нэр дэвшүүлэхээр болжээ. С.Отгонбаярын хувьд өнгөрсөн долоо хоногт нэр дэвшигчдийг зарлахтай зэрэгцэн эсэргүүцлээ илэрхийлж, аймгийнхаа намын нөхдөд уриа лоозон бариулж, хэвлэлийн мэдээ тараалгасан удаатай. Үүний эцэст сайн гэхээс илүү саар мэдээний эзэн байх нь элбэг түүний хувьд ийнхүү нэр дэвших эрхтэй болж, санасандаа хүрэв бололтой.
Сэтгэгдлүүд :