Монголоо эрхэмлэгч

2016-05-31 14:15:24

“Улстөрч хүн дэлхийн түүх гэхээс илүүтэй эх орныхоо түүхийг сайтар судалж мэдсэн, түүнийгээ тунгаан бодох оюуны цар хүрээтэй байх ёстой юм шүү” гэсэн нэгэн үг хаяа дурсагдах нь бий. Аливаа зүйл уламжлал, шинэчлэл хоёрын зүй тогтнол дээр оршин тогтнодог гэдгийг гол болгон бодох нь ээ, одоогийн УИХ-ын 76 гишүүнийг бүгдийг нь эх түүхийн хичээлд суулгамаар санагдана. Чингис хааны байлдан дагуулалтын үеийн түүхийг сэтгэлийн хөөрөл, цээжний бангаар хашгирагчид олон ч, яг үнэндээ 100 жилийн өмнөх түүхийг ч үнэнээр нь өгүүлэх нь бас их ховор. Нэг хэсэг нь социализмын үеийн түүхийг хөөрөгдөн дэвэргэдэг бол зарим нэг нь гутаан дарахыг оролдоно. Энэ мэт эх түүхээ үгүйсгэсэн тоглоомын дунд та бид 1990 оны ардчилсан хувьсгалын түүхийг ч үнэнээр нь ярьж, хэлж бичиж чадахгүй болчихоод байгаа нь харамсалтай хэрэг. Хэн нэгнийг дөвийлгөсөн уран сайхны хэтрүүлэг, бусдыгаа дорд үзсэн үл ойшоолт... Түүхээс арчих оролдлогууд ч хийгдэж байна.  Ийм эмнэлэгтэй нөхцөл байдалд УИХ-ын гишүүд дундаас эх түүхээ ухаж, нэгжиж, судалж, баталгаажуулж буй цөөн хүний нэг нь УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр.

Тэрбээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд “Монголын тусгаар тогтнолын товчоон” гэсэн түүхийн дөрвөн цуврал бүтээл бичиж хэвлүүлсэн. “Талд ассан түймэр”, “Ээдрээт цагийн бичээс”, “Дэлхийн их хувьсгалын сүүдэрт”, “Тусгаар тогтнолын үнэ цэн” гэх эдгээр бүтээлдээ 1900-1946 оны үйл явдлыг хамруулсан байгаа. Харин эдгээрийг тууриван бичих хугацаандаа тэрбээр УИХ-ын хуралдаан тасалж, хариуцлагагүй хандсан нь нэг ч үгүй. Хуралдаа хамгийн их суудаг, хэлэлцэж буй асуудал бүрт санал бодлоо илэрхийлдэг гишүүн байж чадсан. Энэ нь УИХ-ын чуулганы ирцийн мэдээллээс ч харагддаг. Гэхдээ дээрх бүтээлийнх нь хувьд тэрбээр эх түүхээсээ л ганцхан үнэнийг хайсан хэрэг биш юм. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын хувиар хийж хэрэгжүүлсэн ажил нь үүнийг гэрчилнэ. Энэ үедээ Монголоо тунхаглах гэж хэр их хичээл зүтгэл гаргаж, амжилтад хүрснийг нь тоочин өгүүлбэл нэлээн урт жагсаалт гарах байх.

2008 оны есдүгээр сар даа. “Хятадууд Монголын хөөмийг Хятадын соёлын өв гэж бүртгүүллээ” гэсэн дуулиан шуугиан та бидний зүрхийг ёстой л дэлсүүлж өгсөн. “Харсаар байж Монголоо ингээд алдах нь уу” гэдэг харуусал, эмзэглэл олныг бухимдуулсан. Харин энэ үед олныг тайвшруулж, баярт мэдээг дуулгахын төлөө хамгийн их хичээл зүтгэл гаргасан хүн нь Ё.Отгонбаяр байсан юм. Тэрбээр ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын дарга, салбар хариуцсан сайдын хувиар Хятадын талтай ярилцаж, бүр сүүлдээ Хятадын дэмжлэгтэйгээр хөөмийгөө “Монголын өв соёл юм” гэж бүртгүүлж чадсан.

Энэ амжилт нь түүнийг Монголоо эрхэмлэсэн, Монголоо тунхаглах хүсэл, зорилгыг нь улам бүр лавшруулж, хүч нэмсэн байх нь гарцаагүй. Учир нь, сайд байх хугацаандаа монгол бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сур харваа гээд эрийн гурван наадмаа ЮНЕСКО-ийн соёлын өвд бүртгүүлсэн. “Лу Алтан товч”, “Монгол шунхан Данжуур”-ыг  ЮНЕСКО-д бүртгүүлсний батламжийг давхар гардсан үе ч Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярын дурсамж дээр бичигддэг.  Булган аймгийн Баяннуур сумын нутаг болох Улаанхэрэмийн “Шороот бумбагар” хэмээх газраас олдсон МЭӨ VI-VII зууны үед хамаарах эртний нүүдэлчдийн язгууртны бунхны булш, бунхан, олдворууд байна. Олох, олсон үнэт өвөө улсын хамгаалалтад авах санаачилга ч түүнийх байсан. Гол нь энэ бүхэн нэг аймаг, нэг сумын түүхийн үнэт олдвор биш юм. “Бүхэл бүтэн Монгол Улсын эх түүхийн үнэ цэнтэй олдвор” гэдгийг тухайн үед нь археологичид гүн хүндэтгэлтэйгээр зарлаж байлаа.    

Ийн түүний эх түүх рүүгээ хараа чилээн, шарласан ном судрын хуудас эргүүлж, үнэнийг эрэлхийлдэг дадал зуршилтай нь Кембрижийн их сургуульд түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан сэдвийг нь холбоход бас их сонирхолтой дүр зураг харагдана. Учир нь, түүний докторын сэдэв нь “Жижиг улсын аюулгүй байдал”. Их содон байгаа биз.

Мэдээж Монголоороо бахархаж, эх орноороо омогшдог хүн бүрт “Монгол бол жижиг орон” гэж хэлэх, бичих таагүй сонсогдож болох. Гэсэн ч гуравхан сая хүн гэдэг бол бага тоо. Үүн дээр эдийн засгийн үзүүлэлт, ард иргэдийн амьжиргааны төвшин, хөгжлийн хэмжүүр зэргийг нэмбэл Монгол яах аргагүй жижиг оронд орно. Уудам дэлгэр нутаг орны гэсэн ганц бахархал биднийг том харагдуулж болно. Дээр нь мэдээж Чингисийн Монгол гэдэг үнэн түүх. Иймд “Жижиг улсын аюулгүй байдал” гэдэг Ё.Отгонбаярын докторын ажлын ард “Монгол Улсын аюулгүй байдал” гэх сэдэв давхар бичигдсэн байж таараа. Тийм л учраас тэрбээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын хувиар Монгол эх орноо дэлхийд тунхаглаж, тусгаар тогтносон улс гэдгийг нь батлан харуулах гэж чамгүй их хичээл зүтгэл гаргасан болов уу. Хэдийгээр энэ тухайгаа ил тод зарлаж, өөрийгөө өргөмжлөөгүй ч гэсэн хувь улстөрчийнх нь бодол санаанд ийм чин санаа нуугдаж байсан нь түүний үйл хэргийн үнэнээр баталгаажсаар байгаа юм.

Сая энэ хавар шүү дээ. УИХ-ын ээлжит бус чуулганаар цөмийн аюулгүй байдал, үйл ажиллагааны менежменттэй холбоотой хэд, хэдэн конвенц, протоколд элсэх тухай асуудлыг хэлэлцэх болоход тэрбээр “Гадны шахалтаар ийм асуудлыг яаравчлан хэлэлцэж болохгүй. Монгол чинь тусгаар улс биз дээ. Ийм байж болохгүй. Дэмжихгүй” хэмээн чуулганы хуралдаанд орохоос татгалзсан нь ч үүний жишээ. Мэдээж хувь хүнийх нь дотоод мөн чанар руу өнгийсөн олон, олон сайн жишээг тоочин хүүрнэж болох ч гагцхүү түүнийг Монголоо тунхаглагч байж чадсных нь төлөө талархал илэрхийлж, нийтлэлээ өндөрлье өө.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :

albaker      ip : 93.65.89.201 2017-10-03 16:44:03
Сайхан өдөр ,
Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу?
зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл,
үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү?
нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газар байна
Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог
бага хүүтэй, бага хүүтэй 2%.
И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com

zochin      ip : 122.201.31.208 2017-08-24 16:52:37
Enherteigee niileed horin heden dans neegeed, idej uuj baisan hunii neg enkhiin tsagaan tagtaa bolchihov. Bolovsroliin said bolchih sanaatai bichuuleed ehlev uu gej hardahsetgel terchlee





(0/800)