Долларын ханш 2050 төгрөгөөс буурч 2025 төгрөгт хүрээд байна. “Найман шарга” зах дээр нэг ам.доллар 1998 төгрөгтэй тэнцсэн бол арилжааны банкууд 2002-2007 төгрөгөөр долларыг зарж байна.Тайлант улиралд банкууд нийт 2290.6 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Шинээр олгосон зээл өмнөх улирлаас 2.3 хувь буюу 50.7 тэрбум төгрөгөөр, өнгөрсөн оны мөн үеэс 5.6 хувь буюу 121.8 тэрбум төгрөгөөр тус тус өсчээ. Шинээр олгосон зээлийг салбаруудаар авч үзвэл 1101.9 тэрбум төгрөг буюу 48.1 хувийг хэрэглээний зээлд, 384.3 тэрбум төгрөг буюу 16.8 хувийг бөөний болон жижиглэн худалдааны салбарт, 229.6 тэрбум төгрөг буюу 10.0 хувийг барилгын салбарт, 150.9 тэрбум төгрөг буюу 6.6 хувийг орон сууцны ипотекийн зээлд, 134.2 тэрбум төгрөг буюу 5.9 хувийг боловсруулах салбарт, 39.9 тэрбум төгрөг буюу 1.7 хувийг уул уурхайн салбарт тус тус олгожээ. /2016 оны 1 улирал/
Сэтгэгдлүүд :