УИХ-ын 2016 оны сонгуульд дуучан Нара буюу Н.Нарантуяаг нэр дэвшлээ хэмээн элэглэж, эгдүүцэх нь их байсан. Гэсэн ч түүнийг дэмжигсдийн тоо болон сэтгэгдэл өнгөрсөн хугацаанд чамгүй их байв. Иймд намууд түүний бодит амжилтаас үлгэрлэн бөх болон дуучдыг нэр дэвшүүлэхээр эрэлд гарсан нь нууц биш. Үүний илэрхийлэл нь МАН АН-аас А.Сүхбатыг урвуулж, өөрийн намаас УИХ-д сойсон явдал. Мөн Ардчилсан нам сөргүүлээд УИХ-ын сонгуульд дуучин Г.Эрдэнэтунгалагийг Сэлэнгэ аймагт нэр дэвшүүлэхээр болов. Ингэснээр улс төрд өнгө нэмсэн Нараг тэдний аль аль нь элэглэх эрхгүй болов оо, хөөрхий.
Сэтгэгдлүүд :