УИХ-ын гишүүн ЁОтгонбаяр сонгуульд нэр дэвшихээс татгалзсан байна. Түүний хувьд өнөөдрийн өдрийг хүртэл нэр дэвших байр суурин дээр зогсч байсан тул энэ шийдвэр нь намынх нь нөхдөд гэнэтийн мэдээлэл болсон нь гарцаагүй. Магадгүй сошиалаар түүний тухай хар бараан мэдээлэл гэнэт гарч эхэлсэн нь нэрээ татах үндэслэл болсон байхыг үгүйсгэх аргагүй юм. Ямартай ч түүний оронд Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Ж.Бат-Эрдэнэ нэр дэвших бололтой. Гол нь Ё.Отгонбаяр гишүүн нэр дэвшсэн тохиолдолд Ж.Бат-Эрдэнэ Булган аймгийн МАН-ын даргын хувиар хамтарч ажиллахгүй, дэмжихгүй гэдэг тулгалтыг хийж байсан сураг бий.
Сэтгэгдлүүд :