ИЧИХ НАС...

2016-05-05 10:23:48

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар МАХН-аас гарч МАН-д элслээ. Үүнийгээ тэд хоёр намын нэгтгэх чин хүслийнхээ түлхүүр мэтээр хэвлэлд тайлбарлав. Саяхан л хэн хэн нь МАН-аас гарч, МАХН-д элсэх үедээ “Ядарсан цагт нь нөхөр болохоор сонголтоо хийлээ” хэмээн тайлбарлаж байсан. Гэхдээ энэ тайлбараас нь илүү МАН-ын залуус хийгээд удирдлагуудад нь хөөгдсөн нүцгэн үнэн учир шалтгаан нь болж байсныг мэдэхгүй хүн байхгүй л болов уу.

Намаа худалдсан, тендерээс хөлжсөн гэх мэт олон цол гуншинг өгсөн уг жагсаалыг одоогийн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат манлайлан удирдан зохион байгуулж байсан. Гэсэн ч тэд эргэн очлоо. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт нөхөр байх тангаргаасаа няцаж, дайсан болж эргэлээ. Энэ нь урвагч хол бус ойр байдгийн нотолгоо. Цаашлаад Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын нөхдөө торгоож дөнгөхөө байсан үнэний илэрхийлэл.

Гагцхүү энд олон зүйлийг бичихээс илүүтэй Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарт ичих насан дээрээ ирсэн шүү гэдгийг нь сануулья. Жирийн нэг иргэн байсан бол үр ачдаа үлгэр дууриал болж, амьдралынхаа түүхийг хүүрнэн суух тийм л насны өвөгчүүл. Гэтэл ийм насан дээрээ эрх мэдлийн төлөө нам сольж, намын батлах солих ажиллагааг оймсоо тайлах маягаар ойлгоно гэдэг бол тун чиг гунигтай хэрэг. Ичих насаа гэж.

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :

zochin      ip : 124.158.110.101 2016-05-05 16:40:40
харин тийм л баймаар юм зайлуул Өндөр албан тушаал ийм болгодог юм байх даа





(0/800)