Г.Уянга Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын дарга болсноо зарлана

2016-04-15 14:08:41

УИХ дахь “Шударга ёс” эвслээс өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Г.Уянга албан ёсоор гарсан. Энэ талаараа тэрбээр “Зорилго нь сэтгэлд хүрсэнгүй” гэдэг тайлбарыг олонтаа хэлсэн ч эцсийн бүлэгт өөр нэгэн намын дарга болох алтан шансаас атгаж авахтайгаа зэрэгцэн өөрийн сонголтыг эцэслэсэн гэж болно.

Түүний хувьд намаасаа албан ёсоор бүртгэлээ хасуулахтайгаа зэрэгцэн Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын гишүүнээр элссэн байна. Түүнчлэн энэ мэдээллээ ирэх долоо хоногийн даваа гарагт албан ёсоор зарлах бөгөөд зүгээр ч нэг сул гишүүн бус тус намын дарга болсон тухай мэдээлэлд ч дагалдах юм.

Уг нам анх 2015 оны тавдугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан бөгөөд даргаар нь Ц.Баянбилэг гэж хүн бий. Түүний хувьд улс төрд төдий л танил болоогүй нэгэн бөгөөд намаа УИХ-ын гишүүн асан Ч.Сайхансамбууд зарсан гэдэг яриа ч хэвлэл мэдээллээр гарч байсан удаатай. Ямартай ч УИХ-ын гишүүн Г.Уянга намтай болж, үүсгэн байгуулагч нь намаа тавьж өгсөн нь тодорхой боллоо. Гэхдээ зөвхөн Г.Уянга гэлтгүй нэр бүхий УИХ-ын гишүүд ч ээлж дараагаараа элсэх мэдээлэл бий ажээ.

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :

жамбаа      ip : 202.9.40.174 2016-04-16 11:32:56
Одоо нам болж тоглдогоо болчих монгол нэг хүн хэдэн намын гишүүн байх естой юм вэ эсвэл гаднаас гишүүн элсүүлж байгаа юмуу хятад орос гээд л

Bayraa      ip : 88.242.67.21 2016-04-16 01:58:54
Uynga bas ch tiim buruu songolt hiih gishuun bishee .vzel bodol hvsel temvvleleeree negdej bgaa zaluuchuudad bid uram ogch harah estoi bh

зочин      ip : 103.229.123.217 2016-04-16 00:21:09
Баянбилэгээ олон хүн залилж учруулсан хохирлоо төл. Цаана чинь цагдаагаас чамайг эрэн сурвалжилж байна. Сайн дураараа оч.

zochin      ip : 202.9.40.183 2016-04-16 00:01:22
nam hereggvi eh oronch setgelgeetei hvmvvs dutaad bna zuvhun huvi hvnii shunalaas uur ym alga ene76d

irgen      ip : 103.242.47.98 2016-04-15 21:08:31
oort chini bolon ger buld chini tsaashlaad eh orond heregtei

zochin      ip : 203.91.115.44 2016-04-15 16:04:42
Ekh ornikhoo ard tumniikhee tuluu sain ajillakh kheregtei shuu demjine

Зочин      ip : 27.123.214.87 2016-04-15 15:13:27
Зөв л юм хийвэл ард түмэн дэмжинэ дэ, нэрнээс цаашгүй бол жижгээрээ л дуусна шүү

зочин      ip : 103.57.93.19 2016-04-15 15:02:36
Жижигээс томордог юм. Улс орон аврагдаж байвал жирийн хүмүүсийг илүү дэмжих хэрэгтэй

Засагт хан      ip : 150.129.141.15 2016-04-15 14:39:21
Хоёрын хооронд энэ жижиг намууд хэнд хэрэгтэй юум бэ





(0/800)