Дэлхий нүүрс "идэхээ" больж байна

2016-04-14 15:29:21

Бид  /бичиж буй зүйлээ бид гэж эхлэлий. Үүнд та, би, тэр хараагаад байдаг 76 нь гишүүн, монголын ард түмэн бүгд хамаарна/ өнөөдөр Таван толгойн тухай олон жил ярьж бичиж ирлээ, түүнийгээ тойрч улс төр хийж,  хэрэлдэж, хэлэлцсээр өдий хүрлээ. Гарсан үр дүн гэвэл ямар ч ашиггүй, бараг нохой ч тоож идэхээргүй хоол гэсэн үг. Монголын хүний уужим сэтгэлээр энэ бүхнийг аажуухан ажиглаж суухад цаана чинь дэлхий өөр зүйл рүү анхаарлаа хандуулж эхэлж байна. Дэлхийн дулаарал, экологын асуудал, Киотогын протокол зэрэг асуудлуудаас үүдэн дэлхийн нүүрсний томоохон компаниуд дампуурлаа зарлаж, үүд хаалгаа хаах дээр тулж байна.

Америкийн нүүрсний толгой компани Peabody Energy компани  дампуурлаа зарллаа. Энэ мэдээ бидэнд тийм ч таатай биш, бүүр хар дарсан зүүд шиг гээд хэлэхэд болно. Яагаад гэвэл бид нүүрсээ зарж мөнгө олж, тэрүүгээрээ амьдарч байгаа улс.

    Дэлхийн хөгжингүй улсууд аль хэдийн нүүрснээс татгалзаж, шинэ технологи, шинэ зүйлийг хийж эхлээд байна. Манай нүүрсний гол импортлогч урд хөрш маань нүүрснээс татгалзахаа мэдэгдээд байна. Гэхдээ урд хөршийн энэ их үйлдвэржилтийг тийм богинохон хугацаанд шинэ технологиор хангах боломжгүй, урт хугацаа шаардана. Хятад улс үйлдвэрллийн эрчимтэй хөгжлөө нүүрснээс болоод зогсоохгүйн ойлгомжтой. Нөгөө талаараа бодоход нүүрсэнд бас тийм ч урт нас үйлдээгүй. Урд хөршийн нүүрс нийлүүлэгч болох Хойд Солонгос сүүлийн үеийн үйл явдлуудаас болоод олон улсын зүгээс хориг арга хэмжээ авахуулаад байгаа, тэр дундаа Хятад улстай хийх арилжаа, наймаа бараг зогссон. Манай улсын хувьд төмөр замаа хурдан тавьж хэдэн тонн нүүрс болтугай зарж өрсөх хэрэгтэй байна. Ингэж амьжихгүй бол манай улсын, та бидний ирээдүй туйлын бүрхэг байна.        

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)