20 жилийн ойн дээрх эмгэнэлт жүжиг

2016-04-05 16:29:39

Тэртээ 1996 оны 02-р сарын 19-нд МҮАН, МСДН 2 нэгдэж Ардчилсан холбоо эвсэлийг бүрдүүлж 1996 оны сонгуульд ялалт байгуулж, УИХ-д олонх болж байсан түүхтэй. Энэ үйл явдлын 20 жилийн ой энэ онд тохиож байна. Одоогийн Ардчилсан намын суурь үндэсийг тавьсан энэ үйл явдлаас хойш нам дотор фракц гэгч аймшгийн мангаа гарч ирсэн. Фракцууд өөрийн ашиг сонирхол, эрх мэдэл, эд хөрөнгийн төлөө идэвхтэй ажилласаар өдгөө хүрсэн. Үе, үеийн намын дарга нар нь дээрх асуудлыг зохицуулж, аль болох эвтэй байгаагаа харуулах гэсээр ирсэн нь үнэн.

Өнөөдөр харин энэ байдал газар авсан нь хэн бүр хараад мэдэхээр болжээ. Эрх мэдэл, эд хөрөнгийн  төлөө нэг нэгнээ намнаж, за эгээтэл буудаж алах нь холгүй байна. 2 ашиг сонирхол 1 зүгт явдаггүй гэдгийг баталлаа. Энэ их хөл толгойгүй үйл явдалд Монгол улсын ашиг сонирхол, ард түмэн хохирч үйлдэж байх шиг, харин тэдэнд эрх мэдэл нь хэрэгтэй байх.

Сонгууль дөхөж байгаа энэ үед энэхүү зодоон бүүр гаарч, фракцын тэргүүнүүд нэг нэгэнрүүгээ хатуу үг чулуудах болсон. Намаа бус өөрс өөрсдийн ашиг сонирхолоо бодсон эдгээр үйл явдлууд эргээд өөрсдөд нь гай авчирдагыг мартсан бололтой. Эвт шаазгай буга барьдагын үлгэрийг санахгүй Ардчилсан намынхан одоо өөрсдийгөө булшлах л дутаж байна. Нэг бол нэрээ сольж Ардчилсан фракцын нам болож ирэх сонгуульд олох хэрэгтэй.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)