Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн арван “нүүр”

2016-04-04 15:09:55

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэн юм бэ. Монголын улс төрд 25 жилийн турш дархлагдаж, ардчиллын туг мэтээр үнэлэгдэж, хүндлэгдэж ирсэн түүний талаар хэн ямар үг унагав. Энэ тэмдэглэл уншигч таны байр суурийг хөтлөхгүй ч гэлээ нэгэн дороос түүний талаарх багц дүгнэлтийг уншвал сонирхолтой байж мэдэх юм. Иймд нэгтгэн хүргэе.

1.О.Цолмон /Н.Энхбаярын гэргий/: -Ц.Элбэгдорж Н.Энхбаярын гэрт ирж албан тушаал гуйжээ. Ц.Элбэгдорж Хархорин хотын захирагч болгож өгөхийг гуйсан ч, Н.Энхбаяр түүнийг Ерөнхий сайд болоход тусалсан.

2.Н.Энхбаяр /Ерөнхийлөгч/: - Хэлмэгдүүлэлтийг бид биеэрээ үзсэн болохоор дахин хэнд ч энэ аймшиг тохиолдох ёсгүй. Энэ бүхний захиалагч нь Ц.Элбэгдорж.

3.Х.Тэмүүжин /УИХ-ын гишүүн/: -2009 он руугаа ч буцлаа шүү. Элбэгдорж гуай нь гүлдийсээр л...

4.Н.Алтанхуяг /УИХ-ын гишүүн/: -Монгол Улсынхаа эрх ашиг, шударга ёсны төлөө үгсэн хуйвалдсан, хуйвалдааны бүлэглэлүүдийг ил тод хэлэхээс өөр аргагүй боллоо. Тэр хүн бол шударга ёс хэмээн гарч ирсэн Ц.Элбэгдорж юм

5.Ц.Нямдорж /УИХ-ын гишүүн/: -МАНАН-ийн засаг гэгчийн загалмайлсан эцэг чинь М.Энхсайхан, Н.Энхбаяр хоёр байхгүй юу. Тэр дундаас төрсөн хүүхэд нь Ц.Элбэгдорж байсан нь учиртай юм. Юм эзэнтэй байсан нь дээр. Цаашид улс төр ярихдаа үүнийг битгий март.

6. Ч.Ганхуяг /судлаач/: -Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 онд ОюуТолгой компанийн Brian Marsden гэгчтэй P13271 гэрээ хийж, Brauhaus хотхоноос 7 тоот байрыг 36 сая 369 төгрөгөөр хувьдаа хүлээн авсан болон түүнийгээ “Оюу Толгойн олон улсын БОННҮ-030d дэмжлэг үйлчилгээний Onshore-заалт”-ыг үндэслэн” гэж хүлээн авснаа Монголын ард түмний өмнө тайлбарлах ёстой гэж би бодож байна.

7. З.Энхболд /УИХ-ын дарга/: -Ерөнхийлөгч маань “Шинхуа”, ММС компаниудад Тавантолгойг өгөхийг хүссэн зарим нэг хүний буруу тайлбарт итгэсэн байна. Тэр хүмүүс Ерөнхийлөгчийг буруу мэдээллээр хангаж байсан байна. Харин УИХ асуудлыг томоор харж, ард түмний эрх ашгийг дээдэлж, зөвхөн хуульд нийцүүлж шийдвэр гаргасан.

8.Э.Бат-Үүл /Нийслэлийн Засаг дарга/: -Ард түмэн чинь Еренхийлөгч Ц.Элбэгдоржийг албан тушаалаа авахад авлигатай тэмц, шударга ёсыг тогтоо гэж захисан шүү дээ. Тэгээд Ц.Элбэгдорж энэ захиас даалгаврыг биелүүлж байна. Ц.Элбэгдорж шиг зоригтой хүн авлигатай тэмцэхийн тулд ингэж шаргуу эхлүүлж байгааг би үнэхээр сайшааж байна

9. О.Баасанхүү /УИХ-ын гишүүн/: -Би Ц.Элбэгдоржийг МАН-ын хүн гэж бодож байгаа. Ингэж бодох эрх надад  байгаа. Учир нь тэр хүн  Монгол Улсын Ерөнхийлөгч л болсон бол намаасаа түдгэлзсэн байх хэрэгтэй. Иргэн бүр, нам болгон Ерөнхийлөгчийг манай хүн гэж бодохоор л байх ёстой. Яагаад гэвэл миний эрх ашгийг хамгаалдаг манай намын гишүүн шиг байх ёстой гэж бодох байхгүй юу. Гэтэл өмнөх Ерөнхийлөгч нарыг харахад аль нэг намаас гарчихдаг. Тэгээд гарал үүслээ мартахгүй байдлаас болж ард түмэнд биш намд таалагдах гэдэг. Тэрнээсээ болоод хэт улстөржсөн байдал руу ордог. 

10. С.Баяр /Ерөнхий сайд/: -Ц.Элбэгдорж маань хэлсэн үгнээсээ гэнэт буцчихдаг зантай. Сайхан ярьж, гар атгадаг, харин хэрэгжүүлэхдээ тулмагц буцчихдаг болохоор хэцүү. Зөвхөн энэ ч биш, өөр бусад чухал асуудлаар ч хэлсэн, тохирсноосоо гэнэт буцдаг түүний энэ занд шулуухан хэлэхэд би дургүй. Хэлсэн үг, авсан амнаасаа нэг бус удаа буцаж байсан хүн одоо гэнэт сүрхий  дэмжээд, хамтраад, хэлсэн үгэндээ эзэн болоод явна гэдэг юу л бол. Надад бол эргэлзээтэй л санагдаж байна.  

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :

иргэн н      ip : 202.179.10.243 2016-04-05 19:04:24
Монгол улсыг ийм Ерөнхийлөгчтэй байгаад үнэхээр гутарч байна. Үнэн худлыг нь ялгаад тайлбарлаад сэтгэл амраагаад өгөхгүй. Дүлий годил шиг эсвэл битүү хадуу юм ярьж цэцэрхээд л эсвэл хүний хэлснийг тоохгүй царайлаад л ... Цагтаа Н.Энхбаяр бас нэг иймэрхүү байсаар байгаад лбаларсан даг. Улс төрийн энэ томчуул дотор ард олноо боддог, шудрага байж чадах хэн байнаа. Ахиад ийм л юмнууд гараад ирэхгүй гэр баталгаа хаана байнаа.

Төмөр      ip : 202.70.42.98 2016-04-05 09:57:29
Үнэнийг мэдэхэд тун хүнд болжээ. Нүүр нүүрээ харж байгаад асуудлаа ярилцвал яасан юм бэ? 1 бол Эбэгийн талд ороогүй бол болзандалчин ч юм шиг, нөгөө бол MCS жунко-ийн тулаан ч юм шиг. Үгүй бол АН-хан авлигал авчаад Эбэ болон хууль шудрага үнэний талд байгаа ч юм шиг, Бүгд л дотооддоо хагаралдав. Эцийн эцэст нь СОО-гийн хэлдгээр гаднаас шидсэн том чулуу, нь тус тусын ашиг сонирхолд нь нөлөөлсөн учир өдөөрийн харагал үүссэн нь бараг үнэн. АН-хан өвөр зуураа алалцаж байхад Сонгууль хаяанд ирж, намаараа унах дохио гэлтэй. Хэлсэн ярисанд бус хийж бүтээсэн ажлын үр дүн, үр дагавараар өнөөдрийг дүгнэж маргаашийг дотодрхойлох хэрэгтэй хүмүүсээ. Ямартай ч Эх орон ч сэтгэлгээгээр илүү баялагыг бүтээсэн хүн Жэнко гэдэгтэй маргах хүн байхгүй байх. Мөнгөний урсгал нь ядаж дотогшоо. Үнэн ялахболтугай

од      ip : 107.170.127.117 2016-04-05 07:59:57
новш

Zochin      ip : 202.9.41.48 2016-04-05 00:02:42
AN-iihan udsen yysan n barigdaad ehleheer Ebe umuursungui hamgaalsangui gej yyrlaad uursduu gemgui bolj haragdah geed baih shig bn. Erunhiilugch hediigeer shuuhiig hariutsdag ch gelee mongol bol hyyliin zasaglaltai oron bi oroltsoh bolomjgui gej hellee shde. Araa daahguim bol yah gej idsiim bee?

baatar      ip : 150.129.140.30 2016-04-04 23:25:05
Arban nvvree dyysaad aabiixryygaa ohix zam n tcagaan b.g

baatar      ip : 150.129.140.30 2016-04-04 23:25:03
Arban nvvree dyysaad aabiixryygaa ohix zam n tcagaan b.g

baatar      ip : 150.129.140.30 2016-04-04 23:24:28
Arban nvvree dyysaad aabiixryygaa ohix zam n tcagaan b.g

baatar      ip : 150.129.140.30 2016-04-04 23:24:04
Arban nvvree dyysaad aabiixryygaa ohix zam n tcagaan b.g

иргэн Тамжав      ip : 59.153.112.96 2016-04-04 22:37:56
Энэ дээр ер нь ямар гээч юм болоод байна даа, Со гавьяат цензуургүй л ярьлаа даа, нэг талд нь орохгүй Аагий Эээ 2ийг шүүмжилж л байхаар бодоход үл бүтэх 2 ч юмуу даа эээ чааваас гэж





(0/800)