Р.Гончигдоржид төлөх монголчуудын өр хэзээ дуусах вэ

2016-04-04 12:24:14

УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж монголчуудын хувьд ардчиллын алтан хараацай. Тиймээс ч гэзэг үснийх нь уртаас үл хамааран түүнийг УИХ-д сонгогчид таван удаа сонгожээ. Гэсэн ч өдгөө гэртээ аз, зээгээ харан эрхлэлдэн суух насан дээрээ хүрсэн түүний улс төрийн сонирхол, эрх мэдлийн шунал нь цал буурал болоогүй нь гайхмаар. Учир нь, тэрбээр Үндсэн хуулийн Цэцийн гишүүн болохоор Улсын Дээд шүүхэд өргөдөл гаргасан байх юм. Харин уг өргөдлийг нь хэлэлцээд Улсын Дээд шүүхээс “Боломжгүй” гэдэг тайлбар гаргасан.

Гэсэн ч энэ тайлбарыг үл хамааран өөрийн хүсэл сонирхлыг Үндсэн хуулийн Цэцэд хатуу байх ёстой хэмээн үзсэн хэвээр гэх. Түүний хувьд анхлан МУИС-ийн математикийн багшийн албанаас улс төрийн түүхээ эхлүүлсэн. Үүнээс хойш УИХ-ын даргын алба хашсан. Одоо гэхэд л УИХ-ын дэд дарга. Гайхмаар нь тэргүүнд нь буурал сууж, сур ороон сүлжсэн гэзэг нь урт ургасан ч тэрбээр улс төрөөс холдохыг хүсэхгүй байгаа нь энэ.

“Алтангадас” фракц гэгчийг Монголын улс төрд дархалж, олон ч будилаан, жонхууг хутгаж ирсэн баримт нь хүртэл шинээрээ. Ийм байж Үндсэн хуулийн Цэцийн гишүүн болохыг санаархаж байх. Тэр дундаа УИХ-ын дэд даргын албанаас шүү. Магадгүй үүнийх нь төлөө УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд арай Үндсэн хуулийн Цэцийн дарга асан Ж.Амарсанааг албанаас нь буулгасан биш байгаа даа.

Уг нь Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр хэнийг хэрхэн томилох тухай асуудлыг УИХ-аар хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хэлж байсан нь саяхных. Тэрбээр “Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр УИХ-ын гишүүн байсан хүнийг томилдгийг болих хэрэгтэй. Та бид өнөөдөр энд хууль баталчихаад маргааш өөрсдийнхөө баталсан хуулийг Үндсэн хуулийн Цэцийн гишүүний хувиар унагаад байж болохгүй шүү дээ. Бид нар ч ийм алхам хийхээсээ ичих хэрэгтэй” гэж байсан юм.

Гэтэл Р.Гончигдорж гишүүн ичсэнгүй. Ичих нь битгий хэл бүр улайран зүтгэж байна. Энэ удаагийн УИХ-ын сонгуулиар дахин жагсаалтад нэр дэвшиж, гишүүн болохгүй гэдэг нь тодорхой учраас арга мухардан Үндсэн хуулийн Цэц рүү давшсан нь тэр. Түүний хувьд гэхдээ Үндсэн хуулийн Цэцийн сул гишүүн болохгүй нь тодорхой. Их удалгүй Үндсэн хуулийн Цэцийн дарга болохыг хүснэ. Тэрхүү хүслээ ч биелүүлнэ. Эцсийн бүлэгт алийн болгон Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийг тэтгэврын насны эрх мэдлийн шуналтай улстөрч өвөө, эмээ нараар дүүргэх юм бэ. Одоо л гэхэд Ерөнхийлөгч асан П.Очирбат Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр сууж буй. Тэрбээр энэ хугацаандаа Монголын хамгийн том уул уурхайн компанид давхар зөвлөхийн алба хашиж, жилдээ олон мянган ам.долларын цалин авдаг байсан нь илэрсэн. Хэдийгээр өдгөө тэр ажлаа өгсөн ч гэсэн Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүний хувьд яаж ч бодсон энэ бол ичгэвтэр үйлдэл. Гол нь түүний араас УИХ-ын дэд дарга хүн сонгуульт хугацаагаа дуусгахтай зэрэгцэн Үндсэн хуулийн Цэц рүү үүрээ засахаар шуударсан нь гайхмаар. Ер нь тэгээд түүний өмнө монголчууд бултаараа хэдий насандаа ийм их өр хуримтлуулсныг мэдэхгүй юм даа. Тэр өр нь хэзээ ч төлөгдөж дуусах юм бүү мэд. 

Раднаасүмбэрэлийн Гончигдорж

Монгол Улсын Их Хурлын дэд дарга

Төгссөн сургууль, мэргэжил

1970 онд Архангай аймгийн Тариат сумын 10 жилийн дунд сургууль

1975 онд Монгол Улсын Их Сургууль Математикч, математикийн багш мэргэжлээр тус тус төгссөн.

Эрдмийн зэрэг, цол

Физик, математикийн шинжлэх ухааны доктор (ScD)

Ажилласан байдал

1975 - 1988 онд Монгол Улсын Их Сургуульд багш

1988 - 1990 онд Шинжлэх ухааны академийн Математикийн хүрээлэнгийн захирал

1990 - 1992 онд Улс төрийн талаар хэлмэгдэгсдийг цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын дарга

1990 - 1992 онд Монгол Улсын Дэд Ерөнхийлөгч, Улсын Бага Хурлын дарга

1992 - 2000 онд Монголын Социал Демократ намын дарга

1992 - 2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

1996 - 2000 онд Монгол Улсын Их Хурлын дарга

2003 оноос Алтангадас ассоциацийн ерөнхийлөгч

2004 - 2006 онд Ардчилсан намын дарга

2004 - 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2006 - 2007 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга

2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2013 оноос Монгол Улсын Их Хурлын дэд дарга

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :

Ард      ip : 182.160.40.6 2016-04-08 22:06:24
Гончигдорж бол Монгол Төрд чухал хэрэгтэй зайран. Төрөөс холдох яагаа ч үгүй шүү хө.

ИРГЭН      ip : 59.153.112.48 2016-04-05 20:34:49
ЗӨВ ШҮҮ

zochin      ip : 202.70.46.214 2016-04-04 16:54:32
ene zonog odoo zailah heregtei nasaaraa





(0/800)