Монгол-Солонгосын Засгийн газар хоорондын хамтарсан хуралдаан эхэллээ

2016-03-24 14:44:15

Өмнөд Солонгос, Монголын Засгийн газар хоорондын хамтарсан хуралдаан Сөүл хотод болж байна. Хуралдааныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд М.Зоригт, БНСУ-ын Гадахд хэргийн дэд сайд Жу Тэ Ёль нар тэргүүлж байгаа юм. БНСУ бол манай гуравдагч хөрш бөгөөд БНСУ-тай хамтын ажиллагаагаа улам бүр хөгжүүлэхэд энэ хуралдааны гол зорилго оршиж буй. Өнөөдрийн хуралдаанаар, Монголын зүүн бүс нутгийн төмөр замын бүтээн байгуулалт, Монголд авто замын төлбөр хураах цахим систем нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэхэд хамтрах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн болон мэргэшсэн жолоочийн эрх олгох сургалт, шалгалтын төв, аюулгүй жолоодлогын төвийн ТЭЗҮ боловсруулах, зураг төсөлд хамтрах, Улаанбаатар-Бээжин-Чэжү чиглэлд үндэсний агаарын тээвэрлэгчээр нислэг үйлдүүлэх, Монголын алслагдсан сум суурингийн дулааны асуудлыг шийдвэрлэх, станц өргөтгөх, УБ хотын хог хаягдлаас гарсан хоёрдогч түүхий эдийг боловсруулах эко парк байгуулах, Солонгосын гааль дээр манай улсын иргэдийн хувийн хэрэгцээний хагас болон бүрэн боловсруулсан мах, сүүн бүтээгдэхүүнийг хурааж, торгож байгаатай холбогдуулан асуудлыг шийдвэрлэх зэрэг олон асуудлыг хэлэлцэх юм. 

Б.Гэрэл

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)