Хүн төрөлхтний гал хэрэглэж эхэлсэн цаг хугацаа өдгөө 150 мянган жилийн тэртээгээр хэмжигддэг. Гэхдээ энэ түүх эрт эдүгээг судлан мэдэх хүсэл зорилготой эрдэмтэн мэргэдийн ололт амжилтын улбаагаар улам бүр урагшлан бичигдэх дамжиггүй. Учир нь,эрчим хүчний хэрэглээ тухайн цаг үедээ ч, өнөө цагт ч хүн төрөлхтний урагшлан тэмүүлэх хүсэл зорилгын иш үндэс, суурь тулгуур байж ирсэн. Үүний нэгэн адил манай улсын эрчим хүчний түүх ч орчин цагийн Монгол Улсын нэн шинэ түүхийн тулгуур хүч, өсөн дэвжих, барьж байгуулах эрхэм зорилгын тулгуур хүч болж ирсэн түүхтэй. Энэхүү тулгуур хүчийн нэг нь “Дулааны III цахилгаан станц” ТӨХК бөгөөд уг станцын суурь анх 1966 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр тавигдаж, 1968 оны арванхоёрдугаар сарын 10-нд анхны зуух ашиглалтад орсноор нийслэл хотын албан байгууллага, орон сууцанд дулааны эрчим хүч түгээж эхэлсэн байдаг. Энэ үед буюу 1966-1972 оны хооронд хэрэгжсэн гуравдугаар таван жилийн гол зорилт нь Монгол Улсад эрчим хүчний салбарыг хөгжүүлэх, үүний тулд Дизелийн алба, Чойбалсан цахилгаан станц, Цахилгаан эрчим хүчний барилга угсралтын третс, Дулааны III цахилгаан станцын эхний ээлж, Цахилгаан эрчим хүчний барилга угсралтын трест, Нэгдсэн засварын газрыг байгуулсан түүхтэй. Өдгөө цахилгаан, дулаан үйлдвэрлэл, дулаан түгээх, цахилгаан дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн хүрээнд уг дулааны цахидгаан станц үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монгол Улсын нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээний 18 хувийг бүрдүүлдэг. Мөн Улаанбаатар хотын дулаан хангамжийн 40 хувь, үйлдвэрийн технологийн уурын хэрэглээний 80 хувийг хангаж байгаа бөгөөд өдгөө тавдугаар цахилгаан станцыг бүрэн нөхөхүйц өргөтгөлийг уг станц дээр хийх эцсийн шийдвэр гарсан байна. Ингээд элч гэрлийн эзэд болсон Дулааны III цахилгаан станцын түүхэн он цагийн хуудас руу уншигч таныг нэхэн хөтлөе.
1966.7.9: Энэ үед Улаанбаатар хот орчимд их хэмжээний буруу орж, Туул гол хүчтэй үеэрлэснээр Дулааны III цахилгаан станц буюу Төв цахилгаан комбинат үерт автаж, усны түвшин станцын хашаанд 190 см хүрсэн байдаг. Үүний улмаас станцын үйл ажиллагаа зогсож, хотын ихэнх хэсэг нь цахилгаангүй болж, үлдсэн дулааны III станцыг үерт автуулахгүйн тулд станцын үйл ажиллагааг зогсоож газар доорх тоног төхөөрөмжийг демонтаж хийхээр дээш нь татаж гарган үерийн улмаас ТЦК бараг 11 хоног зогссон байна. Энэ үед Дулааны III цахилгаан станцын суурийг тавьж байжээ.
1969.11: Дулааны III цахилгаан станцын турбин цехэд Монгол Улсад анх удаа Зөвлөлтийн мэргэжилтэн В.В.Крызталын удирдлагаар турбины ажлын засварын хүрээнд хүрзэн /далбан/ сольж угсрах ажлыг амжилттай гүйцэтгэлээ.
1970.8.25: Станцын даргаар Эрдэнэбатын Агваандоржийг томилов.
1970.12: Станцын нэгдүгээр ээлжийн тоног төхөөрөмжүүд ашиглалтад орж, цахилгааны хувьд Дарханы дулааны цахилгаан станцтай 110 кВ-ын шугамаар, Улаанбаатарын Дулааны II цахилгаан станцтай 35 кВ-ын холбоо А, Б шугамаар тус тус холбогдов.
1970.12: Станцын эхний ээлж ашиглалтад оров. Нийслэл хотын дулаан хангамжийн хэрэглээ нэмэгдэж, улмаар 400, 500, 600, 800 мм-ийн голчтой шугамууд баригдаж, гурав, дөрөвдүгээр хороолол, их тойргийн шугамууд, мөн Толгойтын районыг хотын төвтэй холбосон 400-500 мм-ийн голчтой шугам ашиглалтад орсон байна. Мөн 1968-1975 ДЦС-ын дунд даралтын хэсэг баригдан БКЗ-75-39 ФБ маркийн зургаан зуух, ПТ-12-35/10М маркийн дөрвөн турбингенератор ашиглалтад орж станцын хүчин чадал эхний ээлжинд цахилгаанаар 48 МВт, дулаанаар 130 Гкал болсон байна.
1970.12: Нийслэлийн дулаан хангамжийн хөгжлийн схемийн дагуу Дулааны III цахилгаан станцын барилга монтажийн ажлын зурагт зааснаар тус станцаас хотын зүүн хойд хэсгийн 12, 15 хороолол хүртэл 800 мм-ийн голчтой дулааны шугам баригдаж эхлэв.
1972.4: Дөрөвдэхь турбиныг тавих тухай асуудлыг шийдвэрлүүлж, улсын хил-Дархан, Дархан-Эрдэнэтийн 220 кВ-ын шугамын трассыг сонгох ажлыг хийж, зураг төслийн даалгавар батлуулжээ.
1973.2: Хоёрдугаар шугамын өргөтгөлөөр БКЗ 75-39ФБ загварын хоёр зуух, Калуга хотын турбины заводын цагт тус бүр 12000-кВт чадал гаргаж, цахилгаан үйлдвэрлэх ПТ12-35/10М загварын гурван турбиныг туслах тоног төхөөрөмжийн хамтаар барьж /1972-1974/ ашиглалтад оруулжээ.
1975 12: Гуравдугаар шатны өргөтгөлөөр ПТ-12-35/10М загварын нэг турбиныг туслах тоноглолын хамтаар ашиглалтад орууллаа. Энэхүү гуравдугаар өргөтгөл дуусахын хамт дунд даралтын зургаан зуух, дөрвөн турбин туслах тоног төхөөрөмжийн хамт сүлжээний усны дөрвөн насос бусад тоноглолын хамтаар механик, хими, цахилгаан дулааны нарийн хэмжүүр автоматикийн цехүүд, хими лаборатори, контор аж ахуйн барилга байгууламжийн хамтаар ашиглалтад бүрэн хүлээж авсан байна. Тус станц нь төслийн чадалдаа хүрч, цагт 48000 кВт/ц цахилгаан, 160 Гкал/ц дулааны эрчим хүчийг үйлдвэрлэх болжээ.
1977.1: Энэ өдөр станцад өндөр даралтын өргөтгөл хийгдэж, цагт 100 ата даралттай 220 тонн уур үйлдвэрлэх хүчин чадал бүтээмжтэй БКЗ-220-100-4с маркийн зуух, цагт 25000 кВт цахилгаан үйлдвэрлэх ПТ25-90/10м турбин генераторыг Монголд анх удаа ажилд залгажээ.
1978.1: Түлш дамжуулахад тоосны тэсрэлт болж дунд даралтын хэсэг бүрэн зогсов.
1978 7: Толгойтын дулааны III цахилгаан станцын бүтээлч бригадын хамт олон ШБОС-78 үзэсгэлэнд өөрсдийнхөө бүтээл, ногоо хадгалах агуулахын чийглэг халуун хүйтнийг тохируулах автомат удирдлагын самбарыг тавьж, алтан медаль хүртлээ.
1978.1: Станцын IV өргөтгөлийн тоног төхөөрөмжүүд нийлүүлэгдэн угсралт хийж эхлэв.
1979.8: УАА, соёлыг хөгжүүлэх VI таван жилийн /1975-1980/-үүдэд Улаанбаатарын III цахилгаан станцын хүч чадлыг гурав дахин нэмэгдүүлж, хоногт 100 вагон буулгах автомат ажиллагаатай вагон хөмрөгч ашиглалтад оруулсан нь эрчим хүчний салбар урд өмнө нь ашиглагдаж байгаагүй технологи болжээ.
1982.11: Төв цахилгаан станцаас олон арван жил эрчим хүчээр хангагдаж ирсэн, тус станцын эргэн тойрны уур усны хэрэглэгч, үйлдвэр аж ахуйн газруудыг хангах Дулааны III цахилгаан станцаас уур, усаар хангах том голчтой хос шугамын барилга ашиглалтад оржээ.
1983.11: ДЦС-2, ДЦС-3-ын өргөтгөл бүрэн хүчин чадлаар ашиглалтад орж, 620.0 Гкал/ц-ийн дулааны эрчим хүч, 810.0 тн уур үйлдвэрлэх хүчин чадал нэмэгдэж, Махкомбинатаас 12-р хороолол хүртэлх 5, 6, 7, 8, 9-р гол дамжуулах шугамууд, даралт өргөх 2 насос станц ашиглалтад оруулснаар 3, 4, 5, 6, 12-р хорооллууд болон төмөр замын орон сууц, баруун өмнөд үйлдвэрийн районы 1300-аад барилгад дулаан өгч эхэлсэн байна.
1985: Станцын тав дахь шатны өргөтгөлөөр БКЗ-220-100-4С загварын нэг зуухыг 1983 онд угсарч ашиглалтад оруулснаар өндөр даралтын хэсгийн өргөтгөлийн ажил бүрэн дууссан байна. Энэ үед станцын суруилагдсан хүчин чадал ууруур 1990 т/ц, цахилгаанаар 14800 кВт.ц хүрсэн байна. Өргөлтөл ашиглалтад орсноор төвлөрсөн халаалтыг 710 Гкал-аар нэмэгдүүлжээ.
2015.5: Станцын өргөтгөл шинэчлэлийн ажилтай уялдуулан химийн ус бэлтгэлийн тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэн, сүүлийн үеийн шинэ техник, технологи болох “эсрэг осмос”-ын тоног төхөөрөмж суурилуулах ажлыг бүрэн дуусгаж хүлээлгэсэн өгсөн байна. Хими цехэд эсрэг осмосын технологи нэвтрүүлснээр хүчил шүлт гэх мэт хортой бодисын хэрэглээ бууран, байгаль орчинд хаягдах хорт бодисын хэмжээ буурч, станцын химийн усны чанар сайжирч, уур усны шугам хоолой, тоног төхөөрөмжийн металлын насжилтыг нэмэгдүүлсэн үр ашигтай төсөл хэрэгжив.
2016.12: 1996-2000 онд өндөр даралтын станцын БКЗ-220-100 маркийн дөрвөн зуухыг утааны хийн хатаалгатай шууд үлээлгийн тоос бэлтгэлийн стсьемд шилжүүлэн иж бүрэн шинэчилснээр зуухнуудын найдвартай байдал дээшлэн ТЭЗҮ нэмэгдсэн.
1999-2000: Дунд даралтын зуухны БКЗ-75-39 маркийн хоёр зуухыг нам температурын буцалгагч давхаргын шаталтын технологид шилжүүлсэн бөгөөд үр дүнд нь утааны ялгарах хорт хийн хэмжээг эрс багасгах боломжийг бүрдүүлж, тоосонцор, үнс хоёр дахин буурсан.
2014-2015: Өндөр даралтын станцын хими ус бэлтгэлд эсрэг осмосын технологийг нэвтрүүлэн шинэчлэх төслийг хэрэгжүүлснээр ус бэлтгэлийн химийн бодисын хэрэглээг эрс бууруулан байгаль орчны сөрөг нөлөөллийг багасгах технологийн хэрэглээний усны чанар сайжирсан.
2014-2017: Түлш дамжуулах цехийн үйл ажиллагааг “Компьютерийн хяналт удирдлагын автоматжуулалтад шилжүүлэх” төслийг хэрэгжүүлснээр түлш дамжуулах цехийн тоноглолын найдвартай ажиллагаа дээшилж, нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарцуулах дотоодын хэрэгцээний цахилгаан эрчим хүчийг бодитоор тооцон, тоноглолыг хэмнэлттэй горимоор ажиллуулж нэг тонн нүүрсийг дамжуулах зардалд тавих хяналт болон техник, эдийн засгийн үзүүлэлт сайжирсан.
2016.12: ДЦС-3 ТӨХК нь чанарын удирдлагын тогтолцоондоо ISO9001:2008 стандартыг ажилттай хэрэгжүүлж, эрчим хүчний салбарт анхны олон улсын батламжтай компани болов.
2016-2018: Техникийн усны шугамыг бүрэн шинэчилсэн. Насос станцын Нитка-I. II техникийн усны шугамыг хэсэгчлэн 7000 метр шугамыг “HDPE” маркын 710 мм диаметртэй хуванцар шугамаар шинэчлэн солиулав.
2018: Өндөр даралтын хэсгийн зуух №9 утаа сорогч, үлээх салхилуур- А,Б тоноглолд инвертер суурилуулав.
2021: Үнс хадгалах сан №6-г шинээр барьж дуусган хүлээн авав.
2022: 2021 оны зургадугаар сарын 30-нд станцын өргөтгөлийн төслийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх ажлын даалгавар боловсруулж ТЗХ-р батлуулсан бөгөөд ажлын даалгаврын хүрээнд 2021 оны есдүгээр сард ОХУ-ын судалгааны баг “ДЦС-3” ТӨХК-ийн төслийн талбайд ирж нарийвчилсан судалгаа хийсэн.
2022: Дэлхийн банкны санхүүжилтээр хийгдэх 5А магистраль шугам өргөтгөн шинэчлэх төслийн 1-р багцын хүрээнд станцын хашаан доторх дахь 12-р цэгээс 36-р цэг хүртэлх дулааны шугамыг шинэчлэх ажлыг эхлүүлэв. Мөн онд Улаанбаатар хотыг найдвартай эрчим хүчээр хангах зорилгоор эрчим хүчний эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх “ДЦС-3” ТӨХК-ийн өргөтгөлийн төслийн бэлтгэл ажил явагдаж байна.
Эмхэтгэсэн: Г.ОТГОНЖАРГАЛ
Сэтгэгдлүүд :