НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй ядуурлыг бууруулах чиглэлд хамран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлэв

2022-11-24 19:09:03

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Элейн Конкевичийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөртэй өргөн хүрээнд хамтран ажиллаж, төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлсэн .
Хатагтай Элейн Конкевич, Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих” нь төсөл болон яамтай хамтран хэрэгжүүлж буй бусад төсөл хөтөлбөрийн хэрэгжилт цаашдын зорилтын талаар мэдээлэл өгч санал солилцсон юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны зүгээс цаашдын хамтын ажиллагааг хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх ядуурлыг бууруулах чиглэлээр үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)