ДУЛААНЫ III ЦАХИЛГААН СТАНЦЫГ ЗОГСООХ УУ, ӨРГӨТГӨХ ҮҮ

2022-11-23 17:07:27

Монгол Улс эрчим хүчний хомдсолтой бодитоор нүүр тулж, дотоодын эх үүсвэрийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай болсныг зарлаад даруй хоёр жилийн нүүрийг үзлээ. Энэ хугацаанд буюу үүнээс ч өмнө Улаанбаатар хотын эрчим хүчний шинэ эх үүсвэр болох тавдугаар цахилгаан станцыг барих тухай асуудал Засгийн газар, УИХ-ын төвшинд удтаж яригдсан ч өнөөдрийн байдлаар зөвхөн барих тухай байршил нь гэхэд бичиг цааснаа 10 гаруй удаа солигдоод байгаа. Тухай бүрт газар чөлөөлөлт, цахилгаан дамжуулах урсгал замын дэд бүтэц, шугам сүлжээний өргөтгөл гээд олон хүчин зүйлийн бэрхшээл тулгарах тухай таагүй дүгнэлт эрчимчиж эцсийн бүлэгт цаасны нүүдэл хийсээр яваа нь нууц бус. Харин энэ удаад тавдугаар цахилгаан станцыг бие даасан эрчим хүчний систем болгон бүтээн байгуулах бус харин Дулааны III цахилгаан станцын өргөтгөл болгон шийдвэрлэх асуудал яригдаж эхэлсэн бөгөөд энэ нь станцыг өргөтгөх зай талбайгаас эхлээд шугам сүлжээний урсгал бэлэн байгаатай холбоотой юм. Дээр нь, тэртээ 1966 онд суурь нь тавигдаж, 1968 онд ашиглалтад орсон Дулааны III станцад иж бүрэн завсар, шинэчлэл хийгдээгүйн улмаас дэд бүтцийн доголдолд орж, хэзээ мөдгүй зогсоход ойрхон байгааг мөн мартаж боломгүй. Энэ талаар Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг ус станцад ажиллах үеэр “Станцын үндсэн хийцүүдийн ашиглалтын хугацаа ерөнхийдөө дуусаж байгаа. ДЦС-3 1966-1968 онд ашиглалтад орж байсан. Өнөөдрийн нөхцөлд танцын үйл ажиллагаа хэзээ ч зогсоход бэлэн байгаа. Турбо генератор 220 мянган цаг буюу 25 жилийн хугацаатай ажиллах ёстой байдаг. Одоо 220-240 мянган цаг ажиллаад байгаа. Тийм учир бидэнд өнөөдөр станцын үйл ажиллагаа зогсохоос өмнө урьдчилан шинэтгэж чадах уу, эсвэл станц өөрөө зогсох уу гэсэн нөхцөл байдалтай тулгараад байна. Станц хуучирсан учир сэлбэг материал олдохгүй байгаа” гэдэг тайлбарыг хийж байсан.

Гэсэн ч Монгол Улсын цахилгааны эрчим хүчний хэрэглээний 18 хувь, Улаанбаатар хотын дулаан хангамжийн 40 хувь, үйлдвэрийн технологийн уурын хэрэглээний 80 хувийг хангадаг уг станц ажилтан, ажиллагсдынх нь хичээл зүтгэл, аргацааж аргалсан техникийн түүвэрлэсэн шинэчлэл, нөхөөс засварын үр дүнд өнөөдрийг хүртэл бүрэн хүчин чадлаараа ажиллаж буй нь нууц бус. Өөрөөр хэлбэл, хүн дээр суурилсан, хүний сэтгэл, чадвар дээр суурилсан уг станцын үйл ажиллагаа цаашид дэд бүтэц, технологийн ачааллаа дийлэхгүй хэзээ мөдхөн зогсоход бэлэн гэсэн нэг. Нэг үгээр хэлбэл, ажилчид нь хичээгээд ч, аргалаад ч ахин урагшлах боломжгүй болж буйг хаа хаанаа хүлээн зөвшөөрөх цаг болсон. Үүний тулд Засгийн газар, Эрчим хүчний яам нэгэн тодорхой шийдвэр гаргасан нь дээр дурдсанчлан тавдугаар цахилгаан станцыг орлохуйц өргөтгөлийг Дулааны III станц дээр байгуулж, Улаанбаатарын эрчим хүчний хомсдлыг шийдвэрлэх зорилт.

Уг санаачилгын хүрээнд 2021 оны зургадугаар сард станцын өргөтгөлийн төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлэх ажлын даалгавар боловсруулж, ТЗХ-р батлуулж, уг даалгаврын хүрээнд ОХУ-ын судалгааны баг төслийн талбайд нарийвчилсан судалгааг хийсэн. Мөн оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр тус станцын гүйцэтгэх захирал Л.Эрхбаатар Москва хотод Дулааны III цахилгаан станц болон ОХУ-ын "Интер-Рао Экспорт" компанитай хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурснаар арванхоёрдугаар сарын 30-ны өдөр техникийн үндсэн шийдлийн төслийг ОХУ-ын талаас хүлээлгэсэн өгсөн. Ингэснээр хоёр үе шаттай хэрэгжих өргөтгөлийн ТЭЗҮ батлагдсан гэж болно. Мөн Монгол Улс болон ОХУ-ын Засгийн газар хоорондын 2022 оны арваннэгдүгээр сард Москва хотноо болсон ээлжит хуралдаанаар Дулааны III цахилгааны станцын өргөтгөл болон ОХУ-аас авах цахилгаан эрчим хүчний хэмжээг нэмэгдүүлэх, эрчим хүчний сэлбэг, материалыг хилээр нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх асуудлыг дахин хэлэлцсэн. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, ОХУ-ын Эрчим хүчний сайд Николай Григорьевич Шульгинов, Дулааны III станцын ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Эрхбаатар нар хуралдаанд оролцсон бөгөөд станцын өргөлтгөлийн төслийг ОХУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх талаар дахин ярилцсан байдаг. 

Ингэснээр Дулааны III станцын үйл ажиллагааг зогсоох бус харин өргөтгөн шинэчлэх асуудал хэлэлцээрийн төвшинд шийдэгдсэн гэсэн үг. Гэхдээ тавдугаар дулааны цахилгаан станцыг бичгийн цааснаа арван жил барьж, арван удаа нүүлгэснийг дахин хөндөх хэрэгтэй. Учир нь, хэлэлцээрийг ажил хэрэг болгох шаардлага нь Улаанбаатар, цаашлаад Монгол Улсын эрчим хүчний тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд оршиж буй учраас тэр ээ. Шинэчлэлийн төсөл хэрэгжсэнээр цахилгаан эрчим хүч 252 МВт-р нэмэгдэж, 84 мянга орчим айл өрхийг цахилгаанаар хангах, дулааны эрчим хүч 340 Гкал-р нэмэгдэн 34 мянга орчим айл өрхийг найдвартай дулаанаар хангах боломж бүрдэх учиртай. 

Г.ОТГОНЖАРГАЛ

 


 

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :

martina      ip : 146.70.129.27 2023-08-06 23:49:01
ahoj všichni, chci doporučit tuto upřнmnou spolehlivou ъvěrovou společnost, viděl jsem jejich reklamu zde na tomto webu, tak jsem se rozhodl je kontaktovat Potřebuji půjčku na financovбnн svйho projektu, tak jsem požбdal o půjčku ve vэši 2 500 000 Kč a dostal jsem převod půjčky bez prodlenн, takže chci řнct všem, kteřн hledajн legitimnн společnost pro vaši půjčku, aby je nynн kontaktovali e-mailem: berankovar6@gmail.com





(0/800)