Боловсрол судлал шинжлэх ухааны яамны Стратеги, бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр мүүний шашинтай холбоотой эсэх асуудлаар өөрийн биеэр тайлбар хийлээ.Тэрбээр “Миний нэр Баавгайн Насанбаяр, ургийн овог Наран-Очир, яагаад ургийн овгоо онцолж байна вэ гэхээр манай аав авга ахынхаа хамт Завханы Яруугийн хүрээ хийдэд шавилж сууж байгаад 1939 оны нэгдүгээр сард хэлмэгдсэн. Тиймээс авга ахынхаа нэрээр ургийн овгоо нэрлэсэн байдаг. Өнгөрсөн гурван жилийн хугацааны үйл явдлыг харахад үнэхээр хэлмэгдүүлэлт яаж болдог, яаж олон нийтэд буруу ойлголт төрүүлээд тэр зүйл дээрээ тоглолт яаж хийж болдог вэ гэдгийг өөрийнхөө бие болоод ажил амьдрал, гэр бүлийнхээ хүрээнд мэдэрч ойлголоо. Нэгдүгээрт, Монгол Улсын боловсролын салбарт ямар нэгэн шашны нөлөө ороогүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Хоёрдугаарт, энэ салбарт шууд холбоотой хамаатай хүмүүс нь бол нэг сая хүн байдаг. Цэцэрлэг сургуулийн багш нарын өдөр тутамд зааж байгаа хичээл нь бодитой үйл явдалтай ямар нэгэн гадны шашин нөлөө ороогүй гэдгийг хэлмээр байна” гэсэн юм.Б.Насанбаяраас сэтгүүлчид сонирхсон асуултандаа хариулт авлаа.
-Таны нэр төрд халдаад байна гэдгийг ямар нэгэн нам улс төрийн байгууллагатай холбоотой гэх хардлага өөрт тань бий гэх юм. Ямар учиртай юм бэ?
- Энэ он бол сонгуулийн жил, үүнтэй холбоотойгоор хүнийг аймшигтайгаар гүтгэн доромжилж байна. Тэгэхээр миний амьд явах эрх, өдөрт миний гар утас руу бичсэн мессэж, сошиал ертөнцөд тавигдсан мэдээллэлээр дайрч байгаа бүх зүйлээс болж миний гэр бүл, үр хүүхэд тайван амьдрах ямар ч боломжгүй боллоо. Тиймээс би Эрүүгийн цагдаагийн газарт хандахаас гадна Тагнуулын ерөнхий газарт энэ зохион байгууллалтай үйл ажиллагааны захиалагч нь хэн бэ гэдгийг олж өгөөч гэсэн хүсэлт гаргаж байгаа.
-Тантай холбоотой олон пост болоод эвлүүлэг зурагнууд цахим сүлжээнд олон тарсан байгаа. Үүнд тайлбар хийвэл?
-Тэр постуудын тухайд гэвэл байшин дээрээс үсрэх гэж байгаа хүний дүр төрхийг надаар орлуулж МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх Б.Энхбаяр гэж хүн хийсэн байна лээ. Тэр хүн үр хүүхэдгүй юмуу, залуучуудад тийм зүйлийг уриалж байгаа хэрэг үү. Насанд хүрэгчид ямар аймшигтай болчихсон юмбэ. Тиймээс эцэг эхчүүд үр хүүхдүүдээ цахим ертөнцөөс хол байлгаачээ. Би энэ эвлүүлэг хийсэн, буруу зөрүү мэдээлэл тараасан хүмүүсийг ЭЦГ-т шалгуулахаар, цаад эздийг олуулахаар өгч байна. Хоёрдугаарт би боловсролын салбарыг төлөөлж ирсэн. Энэ бүхэнд Э.Цэрэндолгор гэгч эмэгтэй намайг шалгуулахаар хуулийн байгууллагад өглөө гэж олон нийтэд мэдээлсэн. Түүний гаргасан арван зүйл заалт бол намайг гүтгэсэн байсан учир би шүүхэд хандаж байгаа. Тэр хүн намайг гүтгэсэн бүх зүйлийг нь тодорхой болгож өгөөч гэж хүссэн. Бүх зүйлийг шүүхийн байгууллагаар тогтоолгоно. “Танхай эмээ”-ийн эвлүүлсэн тэр зургийг миний хүүхдүүд харвал яах бэ. Та бүхэн үүнийг бодолцож үзээч. Ямар ч ухамсаргүй хийж байгаа зүйлийнхээ төлөө тэр ирээдүйд хийлгэж байгаа хүмүүсээ эргээд ямар нэгэн байдалд оруулбал яах уу. ТЕГ-т тавьж байгаа шаардлагад зохион байгуулалттай, санхүүжилтэй тэр хүнийг олж өгөхийг хүсч байна. Намайг үндэсний дайсан эмэгтэй мэт болгож байна, та бүхэнд өөрт тулгараагүй болохоор мэдэхгүй байх.
-Танд хуулийн байгууллагуудаас мэдэгдэл ирээгүй хэрэг үү?
-Нэг сарын хугацаанд ямар ч мэдэгдэл ирээгүй байна.
-Та мүүнийн шашинтай ч бай үгүй ч бай төрийн албан хаагчийн хувьд ийм асуудалд орооцолдсон хүний хувьд албан ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөх ёсзүй байна уу?
-Би буддын шашинтай хүн. Лам багштайгаа ярьж байж хэвлэлийн хуралд орж байна. Энэ хууль бус гүтгэн доромжилсон хүн бүртэй тэмцэхийн тулд би ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд тэмцэнэ. Залуу хүн залуу үедээ ямар нэгэн байгууллагад яагаад орж ажиллаж болдоггүй юм бэ. Нийгмийн замбараагүй байдал ирээдүй хойч үе болсон залуус буруу үлгэр дууриалал үзүүлж байгаа бүгдийн төлөө тэмцэнэ.
-Та хувь хүнийхээ тухайд Мүүнийн шашны талаар ямар бодолтой явдаг бэ?
-Миний байгуулсан хөдөлгөөн бол нийгмийн сайн сайхны төлөө явдаг Төрийн бус байгууллага, шашны чиглэлийн хоёр урсгал салсан байдаг. 2009 онд би “Энэ үйл ажиллагаа Монгол Улсад шашны үйл ажиллагаа байдлаар явахгүй гэдгийг эсэргүүцэж зурсан гарын үсэг. Тэгэхээр миний өмнөөс тайлбаргүйгээр тайлбар хийдэг харгис дарангуйллаа болиочээ.
Сэтгэгдлүүд :