“Миний аав супер баатар" хүүхдийн жүжгийг үзэв
2022-09-21 17:50:30
.jpg)
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын хөгжих боломжийг нэмэгдүүлэх, эрхийг нь хүндэтгэсэн нийгмийн орчныг бүрдүүлэх чиг үүргийнхээ хүрээнд Улсын драмын эрдмийн театртай хамтран 2022 оны шинэ уран бүтээл Б.Мөнх-Амьдралын зохиол “Миний аав супер баатар” хүүхдийн жүжгийг хөгжлийн бэрхшээлтэй 4-12 насны 30 гаруй хүүхдэд үнэ төлбөргүй үзүүллээ.
Энэ жүжгийг үзсэнээрээ хүүхдүүд маань бидний хөл доорх хөрсөн дээр шавж, амьтдын амьдрал өрнөдөг гэдгийг ойлгож, амьтан хайрлах зан төлөвт суралцахаас гадна байгаль эх дэлхийгээ бохирдуулж хог хаягдлаа ил хаяхгүй байхыг ойлгох ач холбогдолтой.
Бидний үйл ажиллагааг дэмжиж хамтран ажилласан Улсын драмын эрдмийн театрын нийт хамт олондоо талархал илэрхийлье.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг
95050503 утсаар хүлээн авна.
Сэтгэгдлүүд :