“18 нас” кино нээлтээ хийв

2016-02-18 11:47:43

 

“Фантастик” продакшны шинэ уран бүтээл болоx “18 нас” киноны нээлт өнгөрөгч бямба гаригт нээлтээ хийлээ. Гэнэн залуу насанд учирдаг анхны хайрын ариун нандин бүхнийг өгүүлэх энэхүү киног “Миний ах атаман”, “Маш нууц”, “Том толгойтын Романс” зэрэг үзэгчдийн таашаалд нийцсэн олон кионг бүтээж байсан чадварлаг уран бүтээлчид бүтээжээ.Уянгын драмын жанраар бүтсэн “18 нас” кино “Тэнгис”, “Өргөө”, “Хүннү Молл”-д нээлтээ хийсэн бөгөөд киноны гол дүрд “Маш нууц” киногоор үзэгчдийн танил болоод буй жүжигчин Э.Одбаяр, СУИС-ийн оюутан Ч.Сэлэнгэ нар тогложээ. Киноны ерөнхий найруулагчаар СТА жүжигчин, найруулагч Б.Тамир, нэгдүгээр найруулагчаар Э.Алдар, ассистент найруулагчаар Р.Эрхэмбүрэн, продюсерээр Б.Батсайхан ажилласан юм. Та анхны хайрын ариун нандин бүхний тухай өгүүлэх “18 нас” киног бүхий л кино театруудаар үзэх боломжтой.

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)