2021 ОНД ДЭЛХИЙ ДАЯАР НҮҮРСНИЙ ЦАХИЛГААН ҮЙЛДВЭРЛЭЛ ДЭЭД ХЭМЖЭЭНДЭЭ ХҮРЧЭЭ

2022-08-01 15:43:46

Эрчим хүчний эрэлт хэрэгцээ болон байгалийн хийн үнийн өсөлтөөс шалтгаалж дэлхий дахинд нүүрсний цахилгаан үйлдвэрүүд өмнөх үеэс илүү их эрчим хүч үйлдвэрлэж байна.

Дэлхийн нүүрсний цахилгаан үйлдвэрүүд 2021 онд нийт 10,244 тераватт-цаг (ТВт/цаг) үйлдвэрлэж, 2018 онд тогтоосон дээд амжилтыг эвдэв. (“Дэлхийн эрчим хүчний статистик тойм”, BP, 2022 оны 7-р сар)

Түлш үйлдвэрлэлийн эрэлт нэмэгдэж буйтай холбогдуулан ашиг орлого нэмэгдэж буй тул уурхайн олборлолт энэ онд мөн дээд амжилт тогтоох төлөвтэй байна.

Цар тахлын дараах эдийн засгийн хурдацтай сэргэлт нь эдгээр чиг хандлагыг огцом цэнэглэж, цахилгаан эрчим хүчний эрэлт, нүүрснээс хамааралтай байдлыг нэмэгдүүлж, нүүрсний хэрэглээг дээд амжилтад хүргэлээ.

Эх сурвалж : www.reuters.com

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)