Асуулт, хариулт

2022-06-06 16:48:03

1. Хөгжлийн бэрхшээлтэй хүн ямар хуулийн заалтаар богиносгосон цагаар ажилладаг вэ?

-Хөдөлмөрийн тухай хуулийн 85.1.1.Ажилтны ажлын цагийг богиносгох тухай эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр гарсан заалтын дагуу богиносгосон цагаар ажиллана.

2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгодог машины шар тэмдгийг хэзээ, хаанаас авах вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар (11-р хороолол, 2-р сургуулийн урд) 309 тоотоос Даваа, Лхагва, Баасан гарагийн 11:00-15:00 цагуудад олгоно. Монголын Хөгжлийн Бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах төв Холбоо барих утас: 96642396, 99023731.

3. Дунд чөмөгний протез ямар үнэтэй вэ?

-Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 363 дугаар тогтоолоор Нийгмийн халамжийн сангаас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд олгох протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнэд дунд чөмөгний протезийн үнийг 1.000.000 төгрөг байна гэж тогтоосон.

4. Бага насны хүүхдээ сэргээн засах эмчилгээнд яаж хамруулах вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн мэдээлэл лавлагааны 7018 8919 утсаар холбогдож, урьдчилан үзлэгийн цаг аваад үзүүлэх боломжтой.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)