Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас “Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх нь” сэдэвт сургалтыг 5 дугаар сарын 5-нд Нийслэлийн ерөнхий боловсролын 65 дугаар сургуулийн ахлах ангийн 70 гаруй сурагч, 5 дугаар сарын 9-нд Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 57 дугаар сургуулийн ахлах ангийн 100 гаруй сурагчдад цахимаар зохион байгууллаа.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц”-ын 8 дугаар зүйл “Мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх”, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлд “Хөгжлийн бэрхшээлийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх” талаар тус тус заасан.
Эдгээр баримт бичгийн хэрэгжилтийг хангах хүрээнд тус газраас цаашид энэхүү сургалтыг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад үе шаттайгаар зохион байгуулах юм.
Сэтгэгдлүүд :