Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийслэлийн нийгмийн халамжийн газар хамтран “Хотын иргэний жил”-ийн хүрээнд иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах, тэгш хүртээмжтэй нэг цэгээс үзүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах уулзалтыг зохион байгууллаа.
ХБХХЕГ-ын Хөгжил, хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга Ц.Нямсүрэн, БХГ-ын дарга У.Сосорбарам, НХЭГ-ын дарга С.Нямдорж, НХЭГ-ын Сургалт судалгааны хэлтсийн дарга Э.Насанцогт, зургаан дүүргийн 28 мэргэжилтэн оролцлоо.
Тус арга хэмжээнд 2022 онд хэрэгжүүлэх “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”, 2021 онд хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн статистик тоон мэдээллийг танилцуулан цаашид хамтран ажиллах саналаа харилцан солилцлоо. Мөн ХБХХЕГ-ын мэргэжилтэн Х.Сансармаа Хөгжлийн бэрхшээлийн ойлголт хандлагыг өөрчлөх нөлөөллийн сургалтыг явуулсан юм.
Сэтгэгдлүүд :