Нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэгийг нэмэгдүүлэх сургалтыг зохион байгууллаа

2022-03-16 11:34:56

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв хамтран өнөөдөр /2022.03.14/ “Хөгжлийн бэрхшээлтэй 16-18 насны охидын нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэгийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх” сургалтыг  зохион байгууллаа.

Энэхүү сургалтаар охид нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар мэдлэгтэй болж, хүсээгүй жирэмслэлт, бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, гэр бүл төлөвлөлтийг зөв хийх давуу талуудтай. Сургалтад нийт 20 гаруй  охид хамрагдсан бөгөөд цаашид манай байгууллагаас нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах юм.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)